Маргааш “Сэрүүн хасын нууц”-ыг дэлгээрэй

Маргааш СТӨ-нд “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. 4 бүлэг, 13 үзэгдэлтэй драмын том хэмжээний уг бүтээлд нийт гуч гаруй жүжигчин тоглох ажээ. Зохиолыг “Чонон сүлд” романыг орчуулсан Д.Болдбаатар монгол хэлнээ хөрвүүлсэн юм байна.

Түүнчлэн Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сюэке бүсгүй” зохиолоос сэдэвлэсэн энэхүү жүжигт тус хамтлагийн уран бүтээлчдээс гадна ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэрцэцэг, жүжигчин Н.Ялалт, Б.Эрдэнэ-Очир нар тоглож байгаа ажээ. 

Сонирхуулахад МУГЖ, жүжигчин И.Одончимэг энэ жүжигт хоёр дүр зэрэг бүтээж байгаа юм байна. Тэрээр 20 настай бүсгүйн дүрээ бүтээхийн тулд бараг 10 кг жин хассан ажээ.  
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Agii (202.126.91.159) 2013-04-19 00:57:02
Ter mongol getsen nuxur mongol tvvxeeree xiisen jvjgvvdiig bvgdii ni vzsen l bx daaxudlaa sh d mongol tvvxeer mash olon jvjig xiigdej bsan bi ixenxiig ni vzsen yaax gej xudlaa ingej tuilshirch bdag bnaa busad ornii zoxioliig ch gsn bidend taniulax xeregtei sh dee neex xudlaaa tuilshrax yumaa bodwol xiissen jooxon xvvxed l biz
Хулан (124.158.77.22) 2013-04-18 10:42:43
ОДноо яагаад ч 20 той харагдаж чадахгүй байна ***** яг л насандаа харагдаж байна
mongol (180.235.178.51) 2013-04-17 17:23:36
Mongol tuuheesee jujig hiigeechee Hyatad tuuh bidend xereggui Bi l lav uzehgui