Анхны хайртайгаа “дахин учирсан” нь
...Гудамжаар түүнийхээ халуухан гараас хөтлөлцөн догдлон тэмүүлэн гүйж явсан 17 нас минь саяхан санагдана. Анхны үерхэл минь, анхны хайр минь байсан юм. Түүнд өөлөх юм байхгүй, үеийнхэндээ нэр хүндтэй, онц сурдаг, сагс сайн тоглодог, бүжиглэдэг...

Биднийг арван жилийнхэн маань тэр чигээрээ л мэддэг болж, охидын битүүхэн атаархлын харц үргэлж над дээр тусна. Манай гэрийнхэн хот руу явж тэр маань манайд шөнө хүртэл хамт байж, эмээд маань бараг хөөгдөөд явдаг болов.
Нэг өдөр орон дээр бид хоёр үнсэлцээд, урьд нь дандаа том өрөөний диван дээр багтахгүйг мэдсээр байж шахцалдан хамт хэвтдэг байлаа. Гэтэл тэр өдөр яагаад ч юм жижиг өрөөний унтлагын орон дээр үнсэлцлээ. Хормой хавьд хатуу юм нухаад болдоггүй, халаасандаа чулуу хийсэн юм байх даа гэнэнээр бодсон сон. Бид хоёр ирээдүйн талаар ярилцаж, олон хүүхэдтэй болно, хүүхдүүдийнхээ нүүрийг угаахгүй халтар байвал хөөрхөн гээд л. Бас “Би дандаа жинсэн өмд өмсөнө, албаар шороо болгож байгаад гараар чинь угаалгана аа” гэж тэр их ярина. Надад түүний татсан тамхины утаа ч хүртэл сайхан санагддаг...

Гэвч хаврын шалгалттай зэрэгцэн бидэн хоёрын үерхэл минь яг л нөгөө "тогоо хөмрөхтэй" адил юм болсон. Утасны цаанаас “чи бид хоёрыг тохирохгүй, эртхэн сал" гэж миний хувьд их чухал нэг хүн хэллээ. Гэхдээ би чамайг үргэлж санаж явах болно. Хоёулаа хэзээ хойно том болоод уулзахаараа үерхэлээ дурсаж оргилуун дарс ууна аа.” гэх нь тэр. Би юу ч дуугараагүй, чимээгүй мэгшиж байсан.
“Шиврээ бороо зүүдэнд асгарч
Сэтгэл зүрхэнд минь гуниг нэмнэ
Нэгэнт холдсон анхны минь хайр
Нэхэж ирэхгүй он жилүүд...”
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч би гэдэг хүн сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хүнтэй сууж хүүхэдтэй ч боллоо. Нэгэн удаа “.....” компаний захирлаас яриа авахаар цаг болзоод очтол уулзалттай байв. Хажуу өрөөнөөс асуухаар хаалгыг нь онгойлготол...
Зүрхэн тушаа халуу оргиж, нэг хэсэгтээ бие хөших шиг болсон. Миний анхны хайрын эзэн ... олон жилийн хойно уулзахад үнэхээр сайхан байна, эргээд хүүхэд насандаа очсон юм шиг. Тэр маань ойр ойрхон шинэ тамхи асааж, цог руу нь үлээнэ, сандрахаараа ингэдэг юм. Гэрлэж амжаагүй, намайг их зүйл амжуулжээ гэж магтан бас матаж байв. Бид утас, и-мэйл хаягаа солилцоод саллаа.

Түүнээс хойш нэг их удалгүй нөхөртэйгөө хамт жүжиг үзэхээр билет авчихсан байтал өнөөх маань ажилтай, чадахгүй нь, өөр хүнтэй үзчих гэлээ. Уг нь шинэ жүжиг, үзчихмээр байдаг, хэнтэй... гэж бодтол түүний маань утасны дугаар санаанд орж, залгаад ярьтал одоо очлоо гэв.
Бид жүжгээ үзэж, би ч их догдолж суулаа. Гэнэтийн юм бүхэн сайхан байдаг хойно. Тэр маань "амласнаа биелүүлнэ ээ" гээд бид ресторанд орж, оргилуун дарс шимэн дурсамжаа хүүрнэв. Мэдээж, би зориг орж түүний хамт хонох саналаас татгалзаж чадаагүй. Түүнд анх үнсэлцэж байснаа бас өнөөх “чулууны” тухай дурсахад тэр бүр хахаж цацан хөхрөөд “Хайран юм, чамайг үзэх байсан юм...” гэдэг байгаа.
Үүрээр тэр намайг орцны үүдэнд хүргэж өглөө. “Сайхан байсан шүү, гэхдээ хүний эхнэрийг үүрээр гэрт нь хүргэх хэцүү л юм” гэж шивнээд явж билээ.
Гэртээ орох халуухан байсан. Гэхдээ утсаар яриад салдаг тэр өдөр хэзээ нэг цагт нөхөртэй болсон ч хамаагүй, түүнд өгч амжаагүйгээ өгнө гэж өөртөө амласан байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.