30-60 насны бүх эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

 

Ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн 30-60 насны бүх эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Үзлэгээр умай болон хөхний хавдар, цусны даралт, чихрийн шижин гэсэн өвчлөлийн оношлогоог хийх ажээ.

Энэ чиглэлээр үзлэг оношлогоо хийх эмч мэргэжилтнүүдийг ч бэлтгэж эхэлсэн байна. Үзлэг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хангах ажил үргэлжилж байгаа юм. Орон нутагт үзлэгт хамрагдах насны эмэгтэйчүүдийн тооцоо, судалгааг гаргах ажил эхэлсэн байна.

ДЭМБ-ын тодорхойлсноор умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай хавдарт тооцогддог. Энэ хавдарт 35-55 насныхан өртөх магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Уг хавдраар жилд дэлхийн хэмжээнд 470 мянган эмэгтэй шинээр бүртгэгддэг байна. Тэдний 233 мянга нь амиа алддаг тухай  судалгаа гарчээ.

                

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.