Өргөст хэмх гоо сайханд өндөр ач тустай

Бүсгүйчүүд та бүхэндээ гоо сайхан, эрүүл мэндэд тань нэн тустай өргөст хэмхний талаарх мэдээллийг хүргэе!

Өргөст хэмхний нимгэн хэрчмийг ядарсан ,үрэвссэн нүдний зовхин дээр тавьбал амархан сэргэж эдгээх тустай. Өргөст хэмх нь хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтийг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм. Өргөст хэмхний 95-96 хувийг ус эзэлнэ.  Өргөст хэмх нь дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг.

-95-96 хувь нь ус

-Витамин B3 элбэг

-Гамма липолений хүчил

-Фитостерол

-Витамин  C 5-10мг

-B1

-Кали элбэг

-Витамин A,C фолик хүчил эслэгээр баялаг. 100гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмхэнд фитостерол ба терпен байгааг судлаачид тогтоосон нь хавдраас сэргийлэх сайн талтай.

Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглаж байна.  Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай. Тиймээс бүсгүйчүүдээ гоо сайхан болон эрүүл мэндийнхээ төлөө энэхүү хүнсийг хэрэглээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.