Чөлөөт бөхийн азийн аварга нэгээр нэмэгдлээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Гавьяат тамирчин О.Насанбурмаа алт медаль хүртлээ. Уг тэмцээнд Ази тивийн 20 орны тамирчин оролцож байгаа юм байна.  Харин Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд тамирчинаа сойж байгаа ажээ.

Түүнчлэн тус тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр долдугаар байрт бичигдээд байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин Б.Номин хүрэл медаль хүртсэн бол өчигдөр эмэгтэйчүүдийн 67 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа алтан медаль хүртэж “Азийн аварга” болсон байна.

Мөн 59 кг-д Т.Мөнхтуяа, 72 кг-д Б.Одончимэг, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 120 кг-д Ж.Чулуунбат нар мөнгөн медаль, 63 кг-д Ш.Түмэнцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (182.160.6.80) 2013-08-15 23:48:02
уг нь гайгүй бөх л дөөдаанч чөлөөт бөхийн эрчүүдийг гүйцээж байгаа нөхөр дөөнөгөөдүүл нь ч гэж