Тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмүүлэх хүсэлт гаргажээ
Өнөөдөр УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд Төрийн ордны “В” танхимд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийжээ. Уг асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлж тэтгэврийн зөрүүг арилгах боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүссэн байна.

Өнгөрөгч 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Засгийн газраас 126 дугаар тогтоолоор 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн

эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу 20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зохицуулсан нь 35-45 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь шалтгалан албадан тэтгэвэрт гарсан аж.
Тиймээс 2012 оны есдүгээр сард батлагдсан “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.3 –т зааснаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж хуулийн үйлчлэх хүрээг заасны дагуу дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.