Өглөөний цайндаа өндөгтэй бин

Орц:
Гурил 1 стакан,
Тараг 200мл
Өндөг 1 ш
Сод 0,5 х.х
Хөөлгөгч 1 х.х
Элсэн чихэр 2 х.х
Давс 0,5 хагас чимх
Оливин тос 2 х.х
Хийх арга:

- Өндөгтэй бин хийхийн тулд бидэнд гурил, тараг , өндөг, сахар, давс, хөөлгөгч, оливын эсвэл ургамалын тос хэрэг болно.
- Хуурай бэлдэцээ холино (гурил, сахар, хөөллөгч, сода, давс) Сайн хутгаад содоо сайн тартал. Мөн хуурай холимогоо орой бэлдээд хөргөгчинд хийж хонуулж болно. Тэгэх юм бол өндөгтэй бин бүр илүү хөөж зузаан болдог.
- Шингэн зүйлсээ холино тараг, өндөг, оливын тос
- Шингэн зуурмагаа хуурай зуурмагтаа хийж холино. Хамаагүй бүр их хутгаж болохгүй. Бүхэл үлдчихнэ гэж санаа зовсны хэрэггүй өөрсдөө аяндаа шарах явцад задарчихна. Яг л өтгөн цөцгий шиг болох ёстой.

Том хайруулын тавагаа халаагаад маслаа хайлуулна. Зуурмагаа том халбагаар хийнэ. Өндөгтэй бин хөөгөөд содын хөөсөн бөмбөгүүд гарна. Хайруулын тавгаа таглах хэрэггүй.

Өндөгтэй бингээ эргүүлээд дахин хэдэн минут шарна. 2 дахь талаасаа өндөгтэй бин илүү хурдан шарагдана. Ийм учраас анхааралтай хараад түлэхгүй байх хэрэгтэй халуунаар нь идээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ари
(122.201.17.66)
2013-04-23 11:58:45
Хөөлгөгч эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй юу
0
0
0
Хариулах
tuka
(202.126.89.177)
2013-04-23 11:38:41
энэ орц нь хэдэн хүний порц вэ
0
0
0
Хариулах


