Жүжгийн хаан Уилъям Шекспир энэ өдөр мэндэлжээ

Төрсөн:1564 оны 4 сарын 26-нд загалмайлуулсан (төрсөн өдөр нь яг тодорхойгүй)
Нас барсан:1616 оны 4 сарын 23 (52 насалсан)
Англи, Варвикшир, Стрэтфорд-апон-Эвон
Мэргэжил: Жүжгийн зохиолч, яруу найрагч, жүжигчин
Яс үндэс: Англи

Жүжгийн хаан Уилъям Шекспир энэ өдөр мэндэлжээ. Гамлет, Ромео Жульета, Отелло, Лирван, Макбет зэрэг олон бүтээлээрээ хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн тэрбээр эмгэнэлт болон инээдмийн жүжиг 28, найраглал 5-ыг туурвиснаас гадна 150 орчим сонетыг хойч үеийнхэндээ үлдээсэн билээ.

1918.04.23 Оросын жүжигчин Георгий Вицин энэ өдөр мэндлэжээ.

ЗХУ-ын Ардын жүжигчин, бидний сайн мэдэх “хулчгар” Георгий Вицин амь сэрүүн байсан бол өнөөдөр 95 нас хүрэх байжээ. Тэрээр 1944 оноос кинонд тоглож эхэлсэн ч найруулагч Гайдайн алдарт “Хулчгар”-ын дүрээр алдаршсан. Георгий Вицин “Барбос нохой болон ер бусын гүйлт”, “Архи нэрэгчид”, “Ы ажиллагаа болон Шурикийн адал явдал”, “Кавказад олзлогдсон бүсгүй болон Шурикийн шинэ адал явдал” зэрэг богино болон бүрэн хэмжээний кино нь оросын төдийгүй дэлхийн кино сонирхогчдын сэтгэлд мөнхөрсөн юм.

Энэ өдөр түүхэнд


04.23 Юнескогоос жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна.
1836.04.23 А.С.Пушкиний санаачилсан "Современник" сэтгүүлийн анхны дугаар гарчээ.
1935.04.23 Польш улс энэ өдөр Үндсэн хуулиа баталжээ.
1977.04.23 Дуучин Араш Азербайжан үндэстэй, иран-швед гаралтай дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч Араш Лабафаже 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тегеран хотноо мэндэлжээ. Түүний өвөг эцэг Азербайжан үндэстэн байсан бөгөөд Араш ч төрөлх үндсээ байнга мэдэрдгээ онцлох дуртай.
1984.04.23 ДОХ өвчний анхны тохиолдол энэ өдөр бүртгэгджээ.
2001.04.23Коизуми намын даргынс онгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Японы ерөнхий сайдаар сонгогджээ.

Манай сайт танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.