Амьд Барби анх удаа олны өмнө нүүр будалтгүй гарч ирлээ

Ихэнхи охид Барби хүүхэлдэйгээр тоглож өсдөг. Тэдний зарим нь Барби хүүхэлдэй шигээ адилхан болохыг хүсдэг. 24 настай орос бүсгүй Валерия Лукянова Оросын интернэт ертөнцад маш алдартай нэгэн. Учир нь тэрбээр амьд Барби хүүхэлдэй шиг жижигхэн, турьхан, шаргал үстэй, оюу ногоон нүдтэй аж. Гэвч нарийхан бэлхүүс, том хөхтэй Барби Валерияг жинхэнэ гэдэгт интернэт хэрэглэгчид заримдаа эргэлздэг.



Валерияг шүтэн бишрэгчид тоогоо алдсан бөгөөд “Facebook”-ээр олон хүн түүнд найз болох хүсэлт явуулдаг аж. Валерия Лукянова шүтэн бишрэгчдээс гадна дайснууд ч бий.

Шаргал үстэй, төгс бие галбиртай болохыг хүсдэг нэгэн байхад төгс сайхан харагдах гэж хичээх нь хэнээрхэл гэж үздэг хүмүүс байдаг аж. Валерия “Facebook”-т өөрийгөө жинхэнэ гэдгийг харуулахаар олон зураг оруулсан ч үл итгэгчдийн эргэлзээ арилаагүй гэнэ.

Харин тэрээр саяхан ямарч будаггүй олны өмнө ил гарч ирсэн нь охид залууст зориулсан "сюрприз" байлаа.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.