Цэцэн авхай хоол биш “хор” болдог хүнсний бүтээгдэхүүний тухай зөвлөж байна

Бүсгүй таны хамгийн түрүүнд татгалзах зүйл бол чихэрлэг амттан. Чихэрлэг амттан тэр дундаа, чихэртэй талх, цагаан гурилаар хийсэн нарийн боов, бүх төрлийн хийжүүлсэн ундаа эдгээр нь удаан боловсордог учраас хамгийн том дайсан. Дараагийн нэг хориотой хүнс бол чипс. Шарсан төмсөөр хийдэг энэ амттанд хийн бодис ихээр агуулагддаг учир арьсыг цочроож, үрэвсүүлж батга гарах нөхцлийг бүрдүүлдэг.
Шар айрагны найрлаганд В-ийн төрлийн витамин агуулагддаг ба энэ нь арьсыг толигор болгодог эерэг талтай ч хэт ихээр уувал бөөрийг үрэвсүүлж, хавагнуулах сөрөг талтай. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж биед шингэн саатаж, нүдний доод зовхи хөхөрдөг байна.
Таны юу иддэг тань, нүүр царайнд шууд илэрдэг гэдгийг байнга санаж, эрүүл зөв хооллож заншаарай.





