Азийн гоо бүсгүйгээр Монголын мисс шалгарлаа

Азийн тэргүүн гоо бүсгүй шалгаруулах  "Miss & Mrs Asia Noble Queen International" тэмцээн 12 -р сарын 22 нд Мьянмар улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 30 гаруй орны гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Н.Мишээлт тэргүүн миссээр шалгарч, азийн гоо бүсгүйн титмийг зүүсэн байна. Тэрээр 1999 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд МУИС - ын 2 -р курсын оюутан юм. 2016 онд Манжуур хотноо болсон "Манжуурыг мисс", Өвөрмонголд болсон "Монгол туургатан мисс" тэмцээнд мөн тэргүүн титмийн эзэн болсон юм. 



Өнгөрсөн жилийн Miss & Mrs Asia Noble Queen International"  тэмцээний тэргүүн титмийг Монголын мисс С.Сарнай хүртэж байсан билээ. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.