Чихэвчний хөгжим их сонсох нь мэдрэлийн эсэд сөргөөр нөлөөлнө
Орчин үед техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүн болгон л тэдэнд уусаж байна. Мэдээж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Гэсэн ч юм бүхэн хэмжээтэй, хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог гэдэг үгийг санахад илүүдэхгүй биз ээ.


Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ.
Чихэвчээ дээд цэгт нь чангалж, хөгжим сонсох үед 110 децибел буюу тийрэлтэт хөдөлгүүрт онгоцных шиг чичиргээн мэдэрдэг гэнэ. Үүний улмаас хэсэг хугацаанд дүлийрэх, чимээгүй орчинд байсан ч чих шуугихаас гадна яваандаа сонсголгүй болдог байна.
Түүнчлэн тархины эд, эсийг хамгаалдаг торлог бүрхүүлийг цочроож, гэмтээдэг аж. Шинжээчид энэ үйлчлэлийг ион гэрлээр бичиж, баталгаажуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






