90 настай аялагч эмээ

Энэхүү эмээг Лина гэдэг бөгөөд Красноярск хотын оршин суугч. Хэдийнэ 90 нас хүрсэн ч зүрх сэтгэл нь залуугаараа,эцэс төгсөшгүй урам зоригтой нэгэн. Тэрээр дэлхийн хагасыг тойрон аялаад байгаа юм. Сүүлийн 7 жил тасралтгүй аялажээ. 


Лина 1983 онд Вьетнамд нэгэн настай эмэгтэйтэй танилцаж , хоол идэнгээ ярилцаж суужээ. Тэр үеэс л дэлхийг тойрон аялахаар шийджээ. Лина эмээ жилд 2 удаа аяладаг бөгөөд тэтгэвэрийн мөнгө болон цэцэг зарж олсон орлогоороо гадаад руу явдаг аж. Нэг явахдаа 3 долоо хоногийн хугацаатай аяладаг. 


Аялж байхдаа олон танилуудтай болдог бөгөөд нэг удаа өөрийнхөө үеийн аялагчтай танилцсан байна. Тэрхүү найз нь Герман эмэгтэй бөгөөд дараа жил ирэхийг урьжээ. Тэд Германд уулзаад Чех руу хамтдаа аяласан гэж тэрээр ярьжээ. 


Лина эмээ хаана ч явсан хэрэгтэй бүх зүйлээ агуулсан үүргэвчтэйгээ явдаг. "Намайг  аль ч оронд явсан хүмүүс маш найрсагаар тусалдаг. Тиймээс айх зүйлгүй, урам зоригоор дүүрэн аяладаг" гэж тэрээр ярьжээ. 


Лина эмээ үнэхээр нээлттэй сэтгэлгээтэй бөгөөд дугуй, мотоцикл унаж давхихад ч бэлэн. Ирэх жил Израйль, Итали улсаар аялах хүсэлтэй байгаа юм. Та ч гэсэн аялахыг хүсдэг бол гэр бүл, мөнгө байхгүй гэх мэт шалтгаан өөртөө өгөхгүйгээр хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй. Лина эмээ урам зориг өгсөн гэж найдаж байна.


Лина эмээ дараах зөвлөмжийг хүргэж байна 

-  Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг. Бүгд л санаа зовж , хүүхдийнхээ төлөө олон зүйлээс татгалздаг. Гэхдээ багахан хугацаанд өөртөө зав гаргаж байх хэрэгтэй. 
- Мөрөөд. Хэрвээ би мөрөөдөөгүй байсан бол энэ бүх сонирхолтой аялалыг хийж чадахгүй байсан. 
- Муу , сөрөг бодлоос өөрийгөө ангижруул. Үргэлж сайн сайхан гэрэл гэгээтэй зүйл бодож бай. 
- Бүү ай, зоригтой бай. Адал явдал эрэлхийж байгаа бол зоригтой байх нь хамгийн чухал. 
- Аяла
- Хаа ч явсан сайхан сэтгэлтэй хүмүүс тааралддаг учраас тусламж хэрэгтэй хэн нэгэн заавал гарч ирдэг
- Таларх . Бүх зүйлд талархаж сур. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Тусалсан  сайхан сэтгэлтэй, , урам өгсөн бүх хүмүүст баярлаж, талархаж байгаа сэтгэлээсээ илэрхийлж байгаарай 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (122.201.21.58) 2016-10-26 06:52:12
Мундаг эмээ байна манайд сэтгэлгээний нэг сонин юм байдаг юмаа аав ээжийгээ 60 гараад л ирвэл хөгширсөн гэж үздэг хүндэтгэж байна гээд бараг юманд хүргэдэггүй бүх зүйлийг нь хорьдог нөгөөдүүл нь ч гэсэн хөгшин хүн ингэдэг гээд дандаа муу буруу зүйлийг нь өөр дээрээ ирэх юм шиг бүх хөдөлгөөн энэ тэрээ хориод бараг таяг тулаад эхэлдэг уг нь бол бүх чадал тэнхээ нь байгаа хөдөлгөөнөө удаашруулаад л энд тэнд өвдөж байна уу гээд л чагнаад л үеийн хөгшчүүлтэйгээ дандаа л өвчин ярьна ядаргаа