Төрсөн өдрийн мэнд хүргэе Г.Анхмаа

Гурван охин хамтлагийн гишүүн Г.Анхмаа 1987 онд төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийн жүжигчний ангийг төгсжээ. Хамтлагийн гишүүд болох Ану, Соло хоёр ч мөн Г.Анхмаатай хамт хөгжим бүжгийн коллежид суралцдаг байсан аж. Г.Анхмаа 2003 онд СУИС-д элсэж ороод бүжигчин Ган-Очирын бүжгийн хичээлд явдаг байсан гэнэ. Тэр үеэс “Гурван охин хамтлаг”-т албан ёсны гишүүн нь болж оржээ.

Мөн  Г.Анхмаа өөрийгөө тууштай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, зөөлөн сэтгэлтэй, тэвчээртэй гэж тодорхойлдог.  Тэрээр Ц.Хулан, О.Ичинхорлоогийн шүлгийг унших дуртай. Эмэгтэй хүний дотоод ертөнцийг донжтой, өвөрмөцөөр гаргасан байдаг учраас  эдгээр эмэгтэй яруу найрагчдын бүтээлийг уншдаг байна.

Түүнчлэн Г.Анхмаагийн мөрөөдөл нь төгөлдөр хуурын тоглолт тавих гэнэ. Тэрээр жүжигчин Т.Билэгжаргалтай гэрлэж хөөрхөн охинтой болсон билээ. Танд сонирхуулахад Г.Анхмаа нөхөртэйгээ оюутан байхдаа Ромео, Жульеттад тоглож байжээ. Тэр үеэс тэдний үерхэл эхэлсэн байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bbb (72.209.250.254) 2013-04-30 03:55:57
saihan ohin amjilt