Шилдэг зөн билэгч Фатима Хадуева Монголд ирнэ

Оросын “ТНТ” телевизийн “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлгийн сүүлийн 13 дахь удаагийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева манай улсад ирэх гэж байна. Тэрээр энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар ресторанд ганцхан удаа уулзалт, лекц зохион байгуулахаар болжээ.

Мөн Тэрээр Батсүмбэрийн асрамжийн газарт очиж, ахмадуудад  халуун сэтгэлийн дэм өгч, гарын бэлгээ гардуулах гэнэ. Энэ арга хэмжээг “Халуун сэтгэл ТББ” санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд лекцийн тасалбарын үнэ 100 доллар юм байна.  Уулзалтын үеэр түүнтэй уулзаж, сонирхсон зүйлээ асууж болох гэнэ. Мөн энэ уулзалтанд хүрэлцэн ирсэн зочдод Фатима үнэ бүхий энергийн чулуу бэлэглэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.