Үзэсгэлэнт Иветт Прието буюу Майкл Жорданы шинэ гэргий

Домогт сагсан бөмбөгчин, 50 настай Майкл Жордан дахин гэрлэлээ. Түүний сонгосон бүсгүй бол урьд нь загвар өмсөгч байсан 34 настай  Иветт Прието юм. Тэдний хурим өнгөрсөн хагас сайн өдөр Флорида хотын Палм Бич нэртэй гольфийн газар болж өнгөрсөн байна. Сагсан бөмбөгч маань 7 жилийн гоонь эрийн амьдралаа куба гаралтай  үзэсгэлэнт америк бүсгүйтэй ийнхүү гэрлэснээр дуусгавар болгожээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Флоридад болсон хуримын цэнгүүний цар хүрээ бүх хүмүүсийг гайхшруулсан байна.

Сүмд болсон бөгж солилцох ёслол дээр 300 хүн оролцсон бол нийт баярын арга хэмжээнд 2000 хүн уригджээ. Хүрэлцэн ирсэн зочдын дунд олны танил одод нэлээдгүй байсны дотор Тайгер Вүүдс, дуучин Ашер, сагсан бөмбөгч Патрик Юинг зэрэг дотны найзууд хүрэлцэн ирсэн байв. Сүйт бүсгүй сваровскигоор чимэглэгдсэн  J"Aton Couture-н даашинзаар гоёсон нь нүд гялбам байжээ. Харин Жорданы хувьд баярт өдрөө зочдыг алмайруулсан олон сюрпризээр дүүрэн байлгаж чадсан байна. Ирсэн зочиддоо хуримын бэлэгний оронд өөрийн аав Жэймс Жорданы нэрэмжит сайн үйлсийн санд мөнгө хандивлахыг санал болгожээ.

Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд туслах зорилготой юм байна. Дэлхийн нэрт тамирчин маань Иветтэй 5 жилийн өмнө танилцсан бөгөөд өнгөрсөн оны 12-р сард сүй тавьжээ. Түүний анхны гэрлэлт 17 жил үргэлжилсэн бөгөөд 2006 онд тус тусын амьдралаа хөөсөн гэдэг. Экс эхнэр Хуанитад 168 сая ам доллар өгч салж байсан нь тухайн үедээ оддын амьдралын түүхэнд хамгийн үнэтэй салалтаар нэрлэгдэж байжээ. Ингээд та бүхэндээ хуримын сонирхолтой зургуудаас хүргэж байна.












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.158.77.22) 2013-05-02 14:28:30
хөөрхөн бүсгүй байна оо