Марк Цукербергийн эрдэнэ

Марк Цукерберг олон нийтийн сүлжээнд хувьсгал хийсэн суут ухаантан гэгддэг. Түүний эхнэр “Цахиурын хөндий”-н тэргүүн хатагтай Присцилла Чан ч түүнээс ухаанаар дутахгүй гэнэ. Хятад гаралтай Присцилла Чан Бостоны ойролцоох Брэйнтри хэмээх жижигхэн хотын ахлах сургуульд суралцаж байсан аж. Ахлах сургуульд байхаасаа робот бүтээх болсон түүнийг сургуулийнхан нь “гавал” хэмээн хочилдог байсан гэнэ. Присцилла төгсөлтийн үдэшлэг дээрээ хэлсэн үгэндээ алдарт Шекспир, Платон, Дантегийн тэнгэрлэг туульсаас иш татсан нь түүний монтаж дээр бичигдэж үлджээ. Шинжлэх ухаан сонирхон судалж, спортоор хичээллэдэг байсан Присцилла эцэст анагаахын чиглэлээр мэргэшиж, хүүхдийн эмч болохоор сэтгэл шулуудсан аж. Присцилла, Марктай түүний зохиосон нэгэн үдэшлэг дээр бие засах өрөөний үүдэнд дугаарлан зогсч байгаад танилцсан аж. Ирээдүйн нөхөр, тэрбумтан Маркийн талаар Присцилла “Марктай танилцах үед тэр компьютертэй холбоотой хачин онигоо ярьдаг, жаахан юмтай юм шиг санагдсан” хэмээн дурссан аж. Гэвч тэр гажигтай залуу бүх дэлхийн иргэдийг цахим ертөнцөд холбож, тэрбумтан болсон юм. Шинэхэн гэрлэсэн “Facebook”-ийг хамгийн ашигтай компани болгохоор завгүй ажиллаж байгаа ч цэцэрлэгт хүрээлэнгээр хамтдаа зугаалж, бие биедээ эрхлэх цаг гаргадаг гэж “People” сэтгүүлд бичжээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





