Өдрийн хоолны жор: Холимог пицца


Орц:
1. Гурил - 200 г
2. Сүү - гуриландаа тохируулна
3. Пицца болон шпагетти-ний соус - 50 г
4. Пиццаны бяслаг - 150-200 г
5. Хиам (гахайн мах, зайдас аль нь ч болно) - 100 г
(нимгэн хавтгай хэрчинэ)
6. Амтат чинжүү - ногоон, улаан, шар - тус бүр 1 ш (урт нарийн хэрчинэ)
7. Бөөрөнхий сонгино - 1/2 ш (урт нарийн хэрчинэ)
8. Давс - бага зэрэг
9. Эсгэгч (дрож) - бага зэрэг

  • Гурилан дотроо эсгэгч давсаа хийж сүүгээрээ зуурна. Сүүгээр зуурсан гурил зөөлөн болдог.
  • Зуурсан гурилаа битүү саванд хийж дулаан газар 50 минут байлгаад гаргаж нухан 15 минут амраана.
  • Амраасан гурилаа 0.5 мм зузаантай шарах савнаас арай томхон элдэнэ.
  • Элдсэн гурилан дээрээ пиццаны соусаа жигд түрхэнэ.
  • Дээр нь амтат ногоон, улаан, шар чинжүүгээ жигд тараана.
  • Дээрээс нь мөн хэрчиж бэлтгэсэн хиам, сонгиноо жигд тарааж тавих ба хамгийн сүүлд пиццаны бяслагаа дээр нь жигдхэн цацаад шарах шүүгээнд хийж 200°C-ийн халуунд 15-20 минут шарна.
  • Мөн бяслагаа тавьсны дараа дээр нь олив жимс бага зэргийг тавьж өгч болно. Ингээд л пицца маань бэлэн боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hvn (202.21.116.2) 2016-12-14 14:49:57
hoooe ene ehnii pizzanii joroor hiihed belen bolson bvteegdehvvn n heden gram boldiim bol medeh n heleed ogooch