Ээжүүдээ 6 настай хүүхдүүдийн бүртгэл эхэлчихсэн шүү амжиж бүртгүүлээрэй!

Шинэ хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ сарын 15 хүртэл бүртгэл зургаан настай хүүхдүүдийг бүртгэх юм байна. Мөн 2007 оны нэгдүгээр сарын 1- нээс 2008 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд  төрсөн бүх хүүхдийг элсүүлэхээр болжээ. Нэгдүгээр ангийханд элсэлтийн шалгалт зохион байгуулахгүй бөгөөд анги дүүргэлтийг 30-35 байлгахаар журамдаа зааж өгчээ.

Түүнчлэн эцэг эхчүүдээс ямар ч бүртгэлийн хураамж авахгүй бөгөөд сургуулиудыг бүртгэлийн дүнгээ дүүргийн боловсролын газар энэ сарын 20-нд багтааж ирүүлэх ёстой гэсэн байна. Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр харьяа дүүргийн сургуульдаа бүртгүүлэх гэнэ.

Үүнд төрсний гэрчилгээний эх хувь болон хувилбар, эцэг эхийн асран хамгаалагчийн цахим үнэмлэх, 4х6 хэмжээтэй хоёр хувь цээж зураг хэрэглэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.