Өнөөдөр Оросын хатан хаан 2-р Екатерина мэндэлжээ
1729 оны 5 сарын 2-нд Оросын хатан хаан 2-р Екатерина Пруссийн Штеттин хотод төржээ. Энэ нь өнөөгийн Польш улсын Щецин хот юм.

2-р Екатерина орос орны хаан ширээнд 30 гаран жил суужээ. 1762-1796 оны хороонд төрийн тэргүүний сэнтийд 2-р Екатерина байсан үеийг оросын алтан үе гэж нэрлэдэг байна. 2-р Екатерина аливаад уран бүтээлчээр хандаж, олон авъяаслаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байлаа. Иймээс ч 2-р Екатеринагийн үед оросын түүхэнд олон алдар цуутай цэргийн жанжин, яруу найрагч, хөгжимчин, зураач, сэтгэгчид төрөн гарсан юм. Оросын жанжин Александр Суворов, фельдмаршал Петр Румянцев-Задунайский, зохиолч Денис Фонвизин, яруу найрагч Гавриил Державин, түүхч, зохиолч Николай Карамзин, гүн ухаантан, яруу найрагч Александр Радищев, нэр хөгжмийн зохиолч Иван Хандошкин, удираач, дуучин, бишгүүрч Василий Пашкевич зэрэг хүмүүсийг дурьдаж болох юм.

2-р Екатерина хатан хаан төрийн тэргүүн болох үед Оросын улсын сан хөмрөг туйлдаа хүртэл хоосорсон байжээ. Оросын цэргүүд 3 сарын турш пүнлүүгээ аваагүй байжээ. Худалдааны салбарт цөөн хэдэн монополчид гарч иржээ. хөдөө аж ахуфн салбар ч уналтанд орсон байжээ. Хууль зөвхөн баян чинээлэг хүнд л үйлчилж байла. Хатан хаан юуны өмнө ард түмнийг гэгээрүүлэх, дараа нь хууль биелүүлдэг болгох, сайн цагдаагийн албатай болох, улс орныг хөгжүүлэх хөтөлбөр гаргах, хөрш орнууддаа нөлөөтэй болж хүчирхэгжих гэж өөрийн зорилгоо тодорхойлсон байна. 2-р Екатерина хатан хаан олон эрс шинэчлэлийг хийжээ. 1763 онд 2-р Екатерина хатан хаан сенатын шинэчлэлийг хийжээ. Сенатыг 6 департаментад хуваажээ. Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан 2-р Екатерина 1763-1764 онд сүм хийдийн тоог бууруулжээ. 500 гаруй сүм хийд хаагдсан байна. Ингэснээр хар хүний тоо 1 саяар нэмэгдсэн байна.

Нийгмийн амьдралд шашны нөлөөг буруулсан байна. Дараа нь эрүүгийн хуулийг чангатгаж, оноох ял шийтгэлийн хатуу болгожээ. 2-р Екатерина хатан хаан оросын засаг захиргааны бүтцийн шинэчлэлийг хийсэн байна. Орос орны бүх газар нутгийг 50 губерни болгон хуваасан байна. Тухайн губернигийн оршин суугчид нь орон нутгийн захиргаанд татвар төлдөг болжээ. Нэг губерни нь 300-400 мянган оршин суугчтай байлаа. 1785 оноос хотын иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль гаргажээ. Хотын оршин суугчид 3 жилд нэг удаа хотын ДУМ, хотын дарга, хотын шүүгчийг сонгодог журам гаргажээ.
2-р Екатеринагийг үед Орос оронд дунд боловсролын тогтолцоог бий болгожээ. Орон гэргүй хүүхдүүийн асрамжийн газар, охидын сургууль байгуулагдсан байна. XVIII-р зууны сүүлээр Орост 550 боловсролын газарт 60-70 мянган хүн сурч байлаа. 1783 онд Орост шинжлэх ухааны академи байгуулжээ. Номын сан, хэвлэх үйлдвэр, аж үйлдвэрийн төвийг ч 2-р Екатерина нээх зарлиг байгуулжээ. 2-р Екатеринагийн үед оросын хүн амын тоо нэмэгдсэн байна. Улсын төсөв 4 дахин нэмэгджээ.
Орос улс анх удаа үр тариагаар дотоодын хэрэгцээгээ хангаад, хөрш орондоо улаан буудай зардаг болжээ. 2-р Екатеринагийн үед орост цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд оржээ. 2-р Екатерина хатан хаан цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгийг орос оронд хийсэн байна. Өөрөө ч бусдад үлгэр жишээ үзүүлж вакцин хийлгэжээ. 2-р Екатеринагийн үед орос орон 1768–1774, 1787–1791 онд Турк улстай дайтжээ. Оросууд хар тэнгист баттай байр суурь эзэлж, Хойд Причерноморье, Крым, Прикубанье орчимын газрын өөртөө нэгтгэжээ. Гүржийн зүүн хэсэг 1783 онд Оросын дагуул болжээ. Оросууд польшид алдсан газраа ч эргүүлэн авч чадсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.