Сүүн зам татуулсан ”Аз жаргалын аялал”
“Эрүүл мэнд, эрч хүч, аз жаргал” гэсэн уриатай “Аз жаргалын аялал”-аа emegteichuud.mn цахим сэтгүүлийн хамт олон бид хоёрдахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Богд Хан уулын ноён оргил “Цэцээ гүн” рүү явган алхсан бидний аялалд “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”, “Төрийн өмчийн хороо”, “Монголын Үндэсний их сургууль”, “JCI”, “Urban center” зэрэг байгууллагын шилдэг 108 эмэгтэй оролцсон юм.
Тэнгэрт нэг ч үүлгүй, цэлмэг 3-р сарын 3-ны өглөө, наран ээж хөх тэнгэртээ заларч биднийгээ ивээлээ. Маанийн эрхи шиг 108 шилдэг эмэгтэйчүүдийг цуглуулан “Цэцээ гүн”-ий оргил өөд тэмүүлсэн бидний аялалын нэр нь ч учиртай, уриалсан үг нь ч утгатай. Эрүүл хүн эрч хүчтэй байдаг, эрч хүчтэй хүн аз жаргалтай амьдардаг билээ.
Бидний аялалын ахлагчаар Дэлхийн дээвэр хэмээгддэг Эверестийн оргилд Монгол эх орныхоо далбааг хоёронтой мандуулаад ирсэн, Уулын спортын ОУ-ын хэмжээний мастер, МУГТ Б.Цогзолмаа эгч ажиллаа. Нийт оролцогчдынхоо өмнөөс Б.Цогзолмаа эгчдээ баярласнаа илэрхийлээд цаашдынх нь их ажилд нь амжилт хүсье!
Б.Цогзолмаа эгчийн аялалын төгсгөл хэлсэг үг бидний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Тэрээр: “Би 32 жил уулын аялалд оролцоход анх удаагаа ийм сайхан халуун дулаан, дандаа эмэгтэйчүүдээр багаа бүрдүүлсэн аялалд оролцож байсангүй. Мөн уулын оргил дээр халуун дарсаар угтаж, буугаад ирэхэд халуун хорхогоор дайлж байсан ийм аялалд хэзээ ч оролцож байсангүй...” гэсэн юм.
Тиймээ! Нэгэн зорилгын дор нэгдэж чадсан 108 эмэгтэйчүүдийн маань аялал халуун дулаан сайхан байсан.
“Аз жаргалын аялалд” БОНХЯамны хамт олон багаараа оролцож тэргүүлсэн бол, ганцаараа аялагч н.Энхчимэг бусдыгаа тэргүүлсэн. Мөн санамсаргүй байдлаар аялалд оролцогч эмэгтэйчүүдийн тоог авахад 108 дахь эмэгтэйгээр аялагч У.Ариунаа тодорч бидний бэлтгэсэн шагналын эзэд болцгоосон юм.
Энэ дашрамд emegteichuud.mn сайтын нийтлэлч н.Оюун-Эрдэнэ эгчдээ бидний дэмжиж ажилладагт, энэхүү “Аз жаргалын аялал”-ыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн “UB Hiking Club”-н залуучуудад мөн “Жем интернейшнил"-ийн хамт олонд, МҮОНТ-ийн 2-р суваг, ETV, NTV, уртын дуучин н.Баатархүү, н.Оюун-Эрдэнэ, морин хуурч н.Баттулга нартаа 108 эмэгтэйнхээ өмнөөс болон сайтын хамт олны зүгээс маш их талархсанаа илэрхийлье.
Сүүн зам татуулан алхсан 108 дарь эхийн аялал ийнхүү амжилттай сайхан боллоо. Ирэх жил эргэн уулзахын ерөөл өргөе.
Монголын үзэсгэлэнт саран гуа нийт бүсгүйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ын мэндийг дэвшүүлээд, аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.