Аним охин Настя амьд “Барби” Валерия Лукьяноватай дотно найзууд

Украйны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох нийтлэл, нэвтрүүлгүүдийн гол баатар болсон тэрээр Япон аним хүүхэлдэйн бодит амьдрал дээрх “төгс хувилбар” болох чинхүү хүсэлтэй нэгэн ажээ.
Настя багаасаа нүүр будалт, мэйк ап артист болох сонирхолтой байсан бөгөөд өдөр бүрийн 3 орчим цагийг нүүр будалтаа хийхэд зарцуулдаг гэнэ. Өглөө 9 цагт ажил дээрээ бэлэн байхын тулд 5 цагт эртлэн босч “аним” төрх бүхий нүдний будалтаа хийхэд 30 мин, бусад арьс арчилгааны хэсгүүдээ янзлахад 2 цаг гаруй хугацааг зарцуулдаг ажээ.
Түүний биеийн өндөр 158 см ба 39 кг жинтэй тэрээр “төгс аним охин” болохын тулд нэмж нилээд хэдэн кг жин хаях бодолтой байгаа бөгөөд бэлхүүсний хэсгээ улам нарийсгаж магад энэ төрлийн мэс ажилбар Украйнд байдаг бол хагалгаанд ороход бэлэн байгаагаа ярьжээ.

Мөн Япон аним охидын нэг болохын тулд өөрийн Япон нэрийг “Фуккакуми” хэмээн сонгосон байна. Тэрээр ээлжит нэгэн амьд “Барби”- Украйн загвар өмсөгч Валерия Лукьяноватай дотно найз бөгөөд түүнтэй цөөнгүй гэрэл зураг татуулсан байх ажээ.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зОчин (202.170.68.162) 2013-05-07 17:24:36
аймаар юмаа айчлаа ий ий
(122.201.18.4) 2013-05-05 23:13:23
эрүүл ухаан мөн үү энэ
1213 (124.158.69.170) 2013-05-05 15:28:50
2 шулам