ИХ ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УУЛЗАХ ГАЗАР “WOMEN EXPO 2013”

Их хотын Эрхэмсэг Эмэгтэйчүүд, Ээжүүд, Эзэгтэй нар, Охидуудад бэлэг барихаар ТОП 100 байгууллага WOMEN EXPO 2013 үзэсгэлэн худалдаа, WOMEN FASHION SHOW 2014 өнөөдөр нээлтээ хийлээ.



“WOMEN EXPO 2013” Мишээл экспо төвд зөвхөн өнөөдөр маргааш буюу Бямба, Ням гаригт 10-18 цагийн хооронд зохион байгуулагдана.

WOMEN EXPO эмэгтэйчүүдэд зориулсан нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанаас шинэ загварын ноос ноолууран бүтээгдэхүүнүүд, нэхий дээл, гадуур хувцас, шинэ жилийн нандин сувдан зүүлт, гоёл чимэглэл, цаг, брэндийн цүнх, түрүүвч, гоёлын даашинз, гутал, туфль, их хотын эмэгтэйчүүдэд зориулсан төмөр хөлөгүүд, хүүхдийн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, салонууд, гэр ахуйн бараа, электрон бараа, эрүүл хүнс, эрүүл мэндийн нэмэлт тэжээл, ухаалаг утас, банкны үйлчилгээ, ном сэтгүүл гэх мэт бүх төрлийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг 5-60% хүртэл хямдралтай худалдан авах ховор боломжийг олгож байгаа юм.



Бүсгүй та Глобал Ивэнт ХХК-ны "Women Expo"-д очсоноор зөвхөн үзэсгэлэн худалдаа төдийгүй Women Fashion Show 2014, Шилдэг зохиолчдын номын өдөрлөгүүд, Иогийн хичээл, Залуу ээжүүдэд зориулсан лекц, коктейл өдөрлөг, шилдэг ресторануудын хоолны амталгаа, Хамтлаг дуучидын тоглолт, Уран сайхны гэрэл зургийн студиэр үйлчилүүлэх зэрэг олон олон хөтөлбөрүүдийг багтаасан төдийгүй энэ бүгдийг нэг дороос үзэж тасалбараараа азтан болоод Худалдаа Хөгжлийн банкны Lady Loyalty Card, Swarovski, Goyo, BIC зэрэг олон олон брэндүүдийн бэлэг аваарай.



Мөн 2013.11.23-ны үдэш Centro club-т Women Day үдэш болох юм. Их хотын өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ хүндэлдэг эрчүүд та бүхэн найз нөхөд гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/WomenExpoUlaanbaatar

www.womenexpo.mn сайт болон 99031800 утаснаас авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.