Өглөө бүр дасгал хийж, эрүүл амьдарцгаая
Илүүдэл жин санааг тань зовоож байна уу. Тэгвэл дараах дасгалыг өдөр бүр хийгээрэй. Мөн эрүүл зөв хооллолт чухал гэдгийг санаарай. Хэрвээ та тууштай хийж чадвал хүссэн үр дүндээ удалгүй хүрэх болно. танд амжилт хүсье. урагшаа бүсгүй минь...
Долоо хоногийн эцсээр хүссэн үр дүндээ хүрэхийн тулд:
- Өдөр бүр 15 минут бүх 8 дасгалыг хийж гүйцэтгэнэ. Өглөө хийвэл бүр сайн.
- Дасгал хийхээс өмнө 5 минут дээсээр үсэрч, халаалт хийх ба цаашдаа ч долоо хоногийн 1-3 удаа 30 минут зөвхөн дээсээр усрэх эсвэл гүйх дасгалыг хийх хэрэгтэй. Тэгвэл алдсан жингээ эргэж нөхөхгүй.
- Долоо хоногт 2 удаа усанд сэлж байвал целлюлитээс ангижрана.
-Өдөр бүр халуун хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орж, сойзоор болон скраб-савангаар биеэ сайн үрээрэй.
Өгзөг ба гуя
Өвдөглөж зогсоорой (1). Зүүн хөлөө газраас хөндийрүүлж, нугалалгүйгээр
аль болохоор өндөрт өргөөрэй (2). Энэ байдалтай 10 секунд байж байгаад
хөлөө буулгаарай. Гэхдээ газар хүргэж болохгүй. Энэхүү дасгалыг 15 удаа
хөл тус бүр дээр давтаарай.

Хөлөө хажуу тийш сунгах
Шалан дээр хажуулдаж суугаад хөлөө өвдгөөр нь нугална. Гараа тэнийлгэж, алгаа доош харуулсан байрлал авна. Баруун хөлөө өргөөд гуяа хойш нь татаж, хөлөө агаарт 10 секунд байлгаарай (1). Хөлөө тэнийлгээд дахиад 10 секунд бариарай (2). Харин одоо хөлөө өвдгөөр нь нугалаад анхны байрлалдаа эргэж ороорой. Энэхүү дасгалыг 15 удаа хөл тус бүр дээр давтаарай.


Гэдэс ба гуя
Хамаг хүчээ дайчлана шүү. Дээш харж хэвтээд, хөлөө өвдгөөрөө нугалаад өсгийгөөрөө газар туларай (1). Одоо гуя болон биеийн дээд хэсэг нэг шугаманд оруулах хүртэл биеэ дээш өргөөрэй (2). Зүүн хөлөө өргөөд цээжиндээ хүргээд, баруун өсгийгөөрөө газар тулсан байдалтай 10 секунд бариарай (3). Харин одоо хөлөө солиод дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа давтаарай.



Гуяны ар тал
Доошоо харж хэвтээд, толгойгоо гар дээрээ тавьж, хөлөө өвдгөөр нь нугалаад дээш өргөнө (1). Өгзөгний булчинг чангалж, хөлөө дээш өргөж, 5 секунд бариарай. Биеэ суллаад, дасгалыг 15 удаа давтаарай.


Хүчтэй түлхэлт
Дөрөв хөллөөд тохойгоороо газар тулаарай. Зүүн хөлөө газраас хөндийрүүлээд, тэнийлгэж, 10 секунд агаарт бариарай. (1). Дараа нь хөлөө өргөөд нуруутайгаа нэг түвшинд авчраарай. Тэгээд дээш 5 удаа өргөх/ савлах хөдөлгөөн хийгээрэй (2). Хөлөө доош буулгаарай. Гэхдээ газар хүргэж болохгүй. Дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ.


Өгзөг ба нуруу
Сандал аваад дээр нь гэдсээрээ хэвтээрэй. Өвдгөө газар хүргэж болохгүй. Гарынхаа алгаар газар тулна. Баруун өвдгөө урагш болгож, сандалны хажуу талд авчирна (1). Зүүн хөлөө нугалаад дээш өргөөрэй. Гуяа нуруутай нэг түвшинд очтол хөлөө дээш өргөөрэй. Харин одоо дээш чиглэсэн 5 удаа өргөх/ савлах хөдөлгөөн хийгээрэй (2). Хөлөө буулгаарай. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 15 удаа хийнэ.


Гуяны урд тал
Эгц зогсоод хөлөө хойш болгож, зөвхөн улаа сандал дээр тавьж зогсоно. Гараа ташаан дээрээ аваарай (1). Доошоо гүн суугаарай. Ингэхдээ нуруугаа цэх байлгана шүү (2). Босоорой. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 15 минут хийнэ.

Гантельтэй суух дасгал
Эгц зогсоод гартаа хүнд гантель бариарай (5 кг) (1). Хөлөө өвдгөөр нь нугалж, өгзгөө хойш болгоорой. Энэ байрлалтай 10 секунд байж байгаад эхний байрлалдаа эргэж ороорой. Дасгалыг 15 удаа хийнэ (2).


