ХӨСҮТ-с салхин цэцэг өвчин ихсэх хандлагатай байгааг анхааруулж байна

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд салхинцэцэг өвчин ихсэх хандлагатай байна. Амьсгалын замаар дамжин халдварладаг уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс бага насны хүүхдийг олны хөлийн газраар аль болох явуулахгүй байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
одорхойлолт: Бага зэргийн халууралт ,арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсч   цочмог түгээмэл халдварт өвчин юм. 

Халдвар дамжих зам: агаар   дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина


Эмнэлзүй:

Нууц хугацаа дунджаар 10-21 хоног.

Салхинцэцгийн халдвар авсан хүүхдүүдэд өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд тууралт гархаас  өмнө илэрдэг.  Эдгээр шинж тэмдэгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.

Тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг.  Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг.  Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар  булингартай болж хагарч тавшдаг. Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинжүүд илэрнэ. 

Эмчилгээ:

1.Үүсгэгчийн эсрэг:Ацикловир (зовиракс)-ыг эмчийн заавраар хэрэглэнэ

2. Шинж тэмдгийн:

·  Загатналт ихтэй үед харшлын эсрэг бэлдмэлүүд хлорфенамин ,лоратадин, цертризин гм эмүүдийг тохирох тунгаар хэрэглэнэ.

·   Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно.Гэхдээ хүйтэн зүйл уухгүй

·  Халууралттай халуун бууруулах парацетамол 10 мг/кг-р бодож уух эсвэл  лаа   хэлбэрээр ибупрофенийг хэрэглэнэ.

·  Цэврүүт тууралтанд 1-2% -ийн бриллиантын ногоон болон метилийн хөх спиртэн уусмалыг түрхэнэ.

·  Нүдэнд тууралт гарсан бол, 20%-ийн альбуцидын уусмалаас нүдэнд дусаана.

·  Хэрэв бэлэг эрхтэн, амны хөндийн салст бүрхүүлд тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж тос түрхэх, амны хөндийг хооллосны дараа тогтмол буцалсан усаар, тамединыуусмалуудаар өдөрт 2-3 удаа зайлах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт:

1. Өвчилсөн хүмүүсийг тусгаарлах

2. Хэрэв та өвчилсөн хүнтэй цуг байсан урьд нь салхинцэцгээр өвчилөөгүй  бол  биеийн дархлаагаа дэмжих эм болон витамин  эмчилгээг хийлгээрэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
S (103.229.122.198) 2015-05-29 23:56:24
Ene post deer bga xuuxdiin zurgiig ustgana uu minii xuuxdiin zurgiig zovshoorolgui tavisan bna