ШШГЕГ-ын харъяа 407-р ангид хоригдож буй эмэгтэйчүүд цалинтай болно

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн прокурор “Амьдралын тус дэм цагаан алт” төрийн бус байгууллагуудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэхерөнхий газрын харьяа Эмэгтэйчүүдийн 407-р хорих анги дээр “Бүтээлч бүсгүйчүүд” сэдэвт зорилтод сургалтын нээлтийг зохион байгуулжээ.

“Бүтээлч эмэгтэйчүүд” сургалт нь тодорхой үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд гол зорилго нь “Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.6.3-т заасны дагуу “Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин туслах заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр хорих ангиас суллагдах гэж байгаа болон хоригдож байгаа эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэхэд бэлтгэх улмаар тэднийг түр хугацаагаар ажилтай орлоготой болгоход оршиж байгаа юм.

Энэхүү эсгий гар урлалын сургалт нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид Амьдралын тус дэм цагаан алт төрийн бус байгууллагаас 407-р анги дээр үйлдвэрлэлээ явуулж олсон орлогоосоо хоригдож буй эмэгтэйчүүдэд цалин хэлбэрээр олгох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.