Бүсгүйчүүдээ “Coke’n beat ” наадамын бүртгэл эхэлсэн шүү

Монголын амьд хөгжим сонирхогч залуусын жил бүр хүсэн хүлээж, тэдэнд АЗ ЖАРГАЛЫН АМТ-ыг мэдрүүлж чаддаг “Coke’n beat ” наадам 2013 оны 5-р сарын 6-аас 18-ны хооронд бүртгэлээ авснаар эхлэх гэж байна.  Энэ жил М-Си-Эс Кока-Кола компани болон Ямаха брэнд, ETV хамтран зохион байгуулах юм. Тэмцээн маань нийт 6 үе шаттайгаар явагдаж 7-р сарын 13-нд Монголын амьд хөгжмийн шилдэг, шинэ залуу хамтлагаа тодруулах ажээ.

Мөн наадмын ялагчтайгаа 20,000,000 төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ байгуулах гэнэ. Үүнд : 1 дуу, 1 клипийг нь хийж өгөхөөс гадна тухайн хамтлагын цомгийг нь ивээн тэтгэж, тоглолтыг нь зохион байгуулж өгөх юм байна. Түүнчлэн наадмын ялагч уламжлал ёсоор 2013 оны 11-р сард болох “Asian Beat” наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болохоос гадна М-Си-Эс Кока-Кола компаний сурталчилгааны нүүр царай болох аж.

“Coke’n Beat” наадмын нээлт болгож 2013 оны 5-р сарын 11-нд “iLOFT Function House”-д 20:00 цагаас “Asian Beat 2011” наадмын шилдэг дуу хоолой The Compass хамтлаг, “Asian Beat 2012” наадмын 3-р байрын шагналт U.F.O хамтлагууд хамтран тоглох юм байна.

НААДМЫН БҮРТГЭЛ:
2013.05.06-с 2013.05.18-нд Coca-Cola Happiness Center-т 11:00-20:00 цагын хооронд.
НААДМЫН ШАГНАЛ:
• I-р байр: 1.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ, “Asian Beat” наадамд оролцох эрх.
• II-р байр: 800.000 төгрөг.
• III-р байр: 600.000 төгрөг.
• IV-р байр: 400.000 төгрөг.
Мөн ШИЛДЭГ 4-н хамтлаг маань “Coke’n Beat” наадмын СҮЛД дууг амьдруулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.