Баннаныг гоо сайханд ашиглах нь

Банана нь эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй бөгөөд амттай десерт, салат болдог. Гэхдээ энэ удаад энэ талаар биш арьсанд үзүүлэх ач тусын талаар хүргэх гэж байна. Банана нь витамин A, В, С болон Е витаминаар баялаг. Тиймээс таны арьсыг гэрэлтүүлж, гялалзуулах ид шид энэхүү жимсэнд бий. Ингээд гоо сайхныг бэлэглэгч банананы нууцыг дэлгэе

Банана нь калигаар маш баялаг бөгөөд нүүрний арьсанд чийгшил өгдөг. Нүүрэн дээр гарсан батганы эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн гэж болно. Зөгийн бал, тараг болон алимтай хольж маск бэлдэж хэрэглэвэл тун үр дүнтэй. Залуужуулах үйлчилгээ агуулдаг бөгөөд арьсаа цайруулахыг хүсвэл банананы маск бэлдэн хэрэглэхийг зөвлөж байна. 

Банана ашиглан маск бэлдэх 10 арга

1. Арьсаа гялалзуулахыг хүсвэл: 

1 ширхэг банана 
1 хоолны халбага- зөгийн бал
1 хоолны халбага- лимоны жүүс 

Эхлээд бананаа сэрээгээр нухаж бэлд. Дараа нь зөгийн бал, лимоны жүүсээ нэмээд сайтар хутга. Нүүрээ сайн цэвэрлээд бэлдсэн маскаа нүүр, болон хүзүүндээ жигд түрхэж өгнө. 15-20 минутын дараа угааж цэвэрлэнэ. Энэхүү маск таны арьсны байгалийн өнгийг улам тодруулж өгөх болно. 



2. Байгалийн өнгийг сэргээх бас нэгэн маск 

1 ширхэг банана 
3 хоолны халбага - овъёсны гурил 

Бананаа нухаад овъёсны гурилаа нэмж холино. Нүүрэндээ жигд түрхээрэй. 15 хоног дарааллан энэхүү маскийг хэрэглэхэд үр дүн нь гарна. 



3. Үрчлээний эсрэг үйлчилгээтэй маск бэлтгэх 

1 ширхэг банана 
1 хоолны халбага тараг 
1/2 хоолны халбага лимоны жүүс 

Сэрээ ашиглан бананаа нухаад тараг, лимоны жүүсээ нэмж сайтар хутга /миксэрдвэл сайн/. Нүүрээ сайтар цэвэрлээд маскаа жигд түрхэж өгнө. Түрхэхдээ хурууныхаа өндгийг ашиглан зөөлөн массаж хийж өгөөрэй. 15-20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлээрэй. 



4. Үрчлээний эсрэг бас нэгэн арга 

1 ширхэг банана 
1 хоолны халбага оливын тос 

Бананаа нухаад оливын тосоо нэмж хутгаад л маск бэлэн болно. Нүүрээ цэвэрлээд маск тавьж 15-20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлээрэй. Үр дүн нь мэдрэгдэх болно. 



5. Батганы эсрэг үйлчилгээтэй маск бэлтгэх арга 

Батга гэдэг байнга л нүүрэнд асуудал үүсгэж байдаг дургүй хүргэм зүйл. Тиймээс янз бүрийн тосон түрхлэг хэрэглэхийн оронд банананы маск хэрэглээд үзээрэй гэж зөвлөе.

1 ширхэг банана 
1/2 хоолны халбага хүнсний сода 
1/2 гаат гүнгэмийн нунтаг 

Сэрээгээр бананаа нухаад хүнсний сода, гүнгэмийн гаа хийгээд миксэрдээрэй. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигп түрхээд 15-20 минутын дараа угааж цэвэрлэнэ. Дараа нь чийгшүүлэх тос заавал түрхээрэй. 



6. Гэрэлтсэн арьстай болохыг хүсвэл 
 
Тал банана 
1 ширхэг өндөгний цагаан 
1 халбага тараг 

Сэрээ ашиглан бананаа нух, өндөгний цагаанаа мөн адил сэрээгээр сайтар хутгаж өг. Дараа нь тараг, өндөгний цагаан, банана миксэрдээд маск бэлэн болно. Нүүрээ цэвэрлээд маск жигд түрхэж 15-20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Дараа нь чийгшүүлэх тос заавал түрхээрэй. 

7. Нүүрээ гүн цэвэрлэхийг хүсвэл 

1 ширхэг банана 
1 хоолны халбага элсэн чихэр 

банана дээрээ сахараа хйигээд миксэрдэнэ. Маскаа түрхэхдээ хурууны өндгөөрөө массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг цэвэрлээд зогсохгүй чийгшүүлэх болно. 

8. Хөлний арьсанд ч ашиг тустай 

Хөлний арьсаа зөөлрүүлэхийн тулд 1 ширхэг банана дээр 1 хоолны халбага сүү нэмээд миксэрдээрэй. Энэхүү бэлдсэн зүйлээ хөлийн арьс болон өсгий ширүүн болсон хэсэгт тавьж өгнө. 20 минутын дараа угаагаарай. Арьс тань зөөлөн болсоныг мэдрэх болно. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(124.163.139.154) 2015-09-08 16:47:41
banana nuurendee turheh n bitgii hel banana ch avch idehed tsalin hureltsehgui bna shuu