“Талын дуучин” Урнаа “Тэнгэрийн шувуу” тоглолтоо хийнэ

Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа дэлхий дахинаа “Талын дуучин” энэ сарын 29-нд ДБЭТ-т “Тэнгэрийн шувуу” тоглолтоо хийх гэж байна.  Тэрээр Германд ажиллаж, амьдардаг гэнэ.

Түүнчлэн уг тоглолтыг “Цэрэн турс” компани, “Гёте” институт, Монголын урлагийн зөвлөл тэргүүтэй байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж. Тэрээр олон улсын хөгжмийн бүрэлдэхүүнтэй ирэх бөгөөд “Амилал”, “Тал нутаг”, “Хөдөөд” зэрэг цомгийн бүтээлээсээ хүргэх юм байна.

Дашрамд дурдахад Цахар Тугчийн Урнаа “Ингэн тэмээний нулимс” киногоороо олны танил болсон найруулагч Д.Бямбасүрэнгийн “Чингисийн хоёр загал” баримтат кинонд тоглож байжээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.