Дэлхийн шилдэг илбэчин Бен Мурфи Монголд тоглоно

Австралийн хамгийн шилдэг илбэчин хэмээгддэг Бен Мурфи энэ сарын 1, 2-нд Монголд тоглох гэж байна. Тэрбээр хошин шог, илбийг хослуулсан үзүүлбэрүүдээрээ алдартай билээ. Уг тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд”ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа юм.

Харин тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах аж. Мөн Бен Мурфи дэлхийн дээд амжилт эвдсэн үзүүлбэр, аюул дагуулсан этгээд илбүүдээ үзүүлэх бөгөөд хоёр хамтрагчтайгаа ирэх гэнэ. Түүнчлэн өөрийн нэрийн хуудас болсон хошигнол, ёгтлолоо илбэтэйгээ хослуулахаа ч мартаагүй аж. 

Түүнчлэн тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uzegch (202.21.112.2) 2013-05-20 17:31:30
bilet ni yamar unetei we