“Болор үзэг”-ийн шагналтнууд тодорлоо

Монголын радио, телевизийн академаас энэ жил анх удаагаа “Болор үзэг” шагналыг бий болгосон. Энэхүү наадмын шагналын эздийг өнгөрсөн бямба гаригт тодрууллаа.

Тус арга хэмжээний үеэр“Оны сэтгүүлч”, “Оны телевизийн нэвтрүүлэгч”, “Оны гоц нийтлэл”, “Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”, “Оны радио дуу хоолой”, “Оны онцлох сэтгүүл”, “Оны фото зураг”, “Оны онцгой сайт” гэсэн найман номинациар хэвлэл мэдээллийн салбарын шилдэгүүдийг тодруулсан байна.

“Болор үзэг”-ийн эздээр “Оны сэтгүүлч”-ээр TV9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, “Оны телевизийн нэвтрүүлэгч”-ээр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “Оны гоц нийтлэл”-ийн эзнээр “Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, “Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “Хэнтийн мэдээ”, “Оны радио дуу хоолой”-гоор Гэр бүлийн радио 104.5, “Оны онцлох сэтгүүл”-ээр “Uptown”, “Оны онцгой сайт”-аар news.mn, “Оны фото зураг”-ийн эзнээр “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаяр нар тодорлоо. Дашрамд дурьдахад энэхүү арга хэмжээ нь  сонин, сэтгүүл, сайт, радио гээд хэвлэл мэдээллийн бүх салбарыг хамруулж чадсан гэдгээрээ онцлог болсон юм.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.