Маргаашийн мэдээллээ хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай сахиусан бүсгүйчүүдээ...

Маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Таны маргаашийн ажил үйлс амжилт хүсье!  Тавтай сайхан амраарай гоо хатад минь...

Цаг агаар:

Маргааш Улаанбаатарт +21 хэм, +6 шөнөдөө хэм үүлшинэ

Дорнын зурхай:

    Аргын тооллын:     2013.5.16 Пүрэв гараг
    Билгийн тооллын:     6. Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр
    Наран ургах шингэх:     5.30-20.31
    Үс засуулбал:     Өнгө зүс сайжирна
    Барилдлага:     Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага:     Сансар

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.