Охид, бүсгүйчүүдээ “Mongolian beauty 2013” тэмцээний бүртгэл эхэлсэн байна шүү!

Монголын хувцас загварын ертөнцийн томоохон төлөөлөгч “Шилмэл загварын ордон” нь жил бүр “ MONGOLIAN BEAUTY” тэмцээнийг  уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  Үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг уг тэмцээний бүртгэл эхлээд тун удаагүй байгаа юм.

Харин уг тэмцээний үндэсний ялагч нь:
1.    Asian super model contest
2.    Miss Earth
3.    Miss tourism international
4.    Miss tourism Queen of the year international
5.    Miss Asia Pacific World
зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн  мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог.

Тэмцээнд оролцох хүсэлтэй охид бүсгүйчүүдэд зориулж, тэмцээнд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын тухай мэдээллийг хүргэж байна.
Тавигдах шаардлага
•    15-24 настай
•    168см-аасдээш өндөртэй
•    Гадаад хэлний мэдлэгтэй
•    Өөртөө итгэлтэй
•    Сурлага, ажил мэргэжил болон гоо сайхан, ёс зүйн соёлоороо хамт олноо манлайлагч
•    Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
•    Сурч боловсрох, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
•    “ MONGOLIAN BEAUTY” тэмцээнд орох чин хүсэлтэй байх

Бүрдүүлэх материал
•    Анкет зохион байгуулагч талаас бэлтгэсэн
•    Фото зураг/ 2 буюу түүнээс дээш чөлөөт зураг, Биеийн     бүх хэсгийг оруулсан/
•    Иргэний үнэмлэхний хуулбар
•    Цээж зураг 2%
• Бүртгэлийн хураамж 75.000₮ буцаан олгогдохгүй нөхцөлтэй. \ Тэмцээнд оролцогчдыг “Хувь хүний ур чадвар хөгжүүлэх” цогц сургалтанд хамруулах бөгөөд нийт 6 төрлийн хичээлээр ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг мэдээллийг сургалтаар өгөх болно. Хичээлийг тухайн тэмцээнүүдэд амжилттай оролцсон мисс, моделиуд болон туршлагатай,мэргэжлийн багш нар заана.

Бүртгэлийг “Шилмэл загвар” ХХК- ийн байранд 5-р сарын 10 ныг хүртэл хүлээн авах ажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин (203.160.55.130) 2013-04-09 21:33:42
ммм баруун 4н замголомт хотхонд байрлапаг байхаа
үнсгэлжин (203.160.55.130) 2013-04-09 21:33:42
ммм баруун 4н замголомт хотхонд байрлапаг байхаа
***** (203.160.55.130) 2013-04-09 21:32:19
shilmel zagwar kompaniin bair n yg hna bdiin be