Захидал:Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь би өөрөө

Сайн байцгаана уу? Би танай сайт дээр гарсан “харийн бэр биш хайрын бэр” гэсэн нийтлэлийг уншаад энэхүү захидлаа бичлээ. Би 34 настай, одоогоос 8 жилийн өмнө солонгосын иргэнтэй гэр бүл болсон юм. Тухайн үед манай гэр бүлийн байдал тийм ч сайхан байгаагүй. Би хойд аавын харцаар нь хөдөлдөг байсан тийм л азгүй охин. Гэхдээ би өнөөдөр хойд аавыгаа үзэн ядаж, ээждээ гомдож явдаг гэж  бичих гээгүй юм шүү.  Харин солонгос хүнтэй хараар гэрлэсэн өөрийнхөө тухай бичих гэсэн юм.

Анх 2005 онд би зуучлалаар нөхөр болох хүнтэйгээ зөвхөн цээж зургийг нь хальтхан харснаар танилцаж сонголтоо хийсэн билээ. Харин би өөрөө үл таних тэр эрд гоё дээрээ тавьсан хэдэн зургаа илгээж биеийн өндөр, жин, гэр бүлийн байдал гээд л олон зүйлээ тоочин байж энэ “шалгалтанд”тэнцсэн гэж хэлж болно.

Урилга, виз гээд шат дараалсан алхамуудын дараа би хэл усыг нь ч мэдэхгүй хүний нутаг руу ниссэн. Онгоцноос буухад миний нэрийг мурий сарий бичсэн цаас өргөсөн намхан залуу бас нэг настай авгай намайг тоссон.

Энэ хүн бол миний нөхөр бас хадам ээж болох хүмүүс байсан юм. Нөгөө танилцуулга дээр байсан хувийн жижиг үйлдвэрийн эзэн гэх залуу маань ажилгүй дээрээс нь надаас 14 насаар ах, ээжийн эрх хүү байсан. Гурван дүүтэй. Айлын том хүү... Мэдээж баян биш.

Ингээд хэлийг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, ёсыг нь мэдэхгүй харийн бэр, мэдэхгүй олон зүйлийнхээ боол нь болсоор хэдэн сар өнгөрсөн. Очсон өдрөө шууд л нөхөр болсон солонгос эртэй нэг оронд орж хэлгүй, дур хүсэлгүй, хайр үгүй хүчирхийлэлд автсан. Цаг хугацаа өнгөрсөөр л... Би жирэмсэн болж манайх охинтой болсон. Надаас 14 насаар  ах, 1метр 52 см өндөртэй солонгос эр миний охины аав.

Өнөөдрийг хүртэл би хадмуудтайгаа амьдарч байгаа. Хадам ээж миний өмсөх хувцсыг сонгож өгдөг. Хамт зах гараад яг өөрийнхөө насанд таарсан урт банзал, сул ноосон цамц, өсгийгүй углааш авч өгдөг. Мэдээж хамгийн хямдаас нь...

Монголд байгаа ээж дүү нар маань намайг үйлдвэрийн эзэн баян эртэй суугаад аз жаргалтай байгаа гэж боддог байх. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ.

Өнөөдрийг хүртэл намайг тайтгаруулдаг ганцхан зүйл бол миний охин. Хадамдаа уурлаж, нөхөртэйгөө хэрэлдэхээрээ би эх монгол хэлнийхээ хамгийн муухай хараалуудыг түүж байгаад урсгадаг. Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь зөвхөн би л өөрөө шүү дээ.

Өөр олон зүйл миний сэтгэл дотор байгаа. Түүнийгээ уудлах зориг, зүрх надад алга...

Баяртай.

 Захидлаас үүдэн доорх нийтлэлийг орууллаа:


Солонгос дахь цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын саяхны судалгаагаар Солонгос улсын эрчvvд нь гаднын бэр авах явдал элбэг гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа Ази, зvvн өмнөд Азийн улсын бүсгүйчүүд голлодог байна. Тус төвийн захирлын өгүүлснээр Солонгост гаднаас ирж буй бvсгүйчүүдийн ихэнх нь эдийн засгийн шалтгаанаар ирдэг ба Солонгос эртэй суусан хойноо хэл соёл, амьдрал ахуйн урьдчилан төсөөлсөн, төсөөлөөгvй янз бүрийн асуудлаар тус төвд хандах нь элбэг байдаг гэнэ. Цагаач бүсгүйчvvдийн 37% бусдын болон төлбөрт зуучлалаар, 34.3% нь ойр дотны найз нөхдийн дэмжлэг зуучлалаар, 10% өөрсдөө, 7% нь шашны байгууллагын шугамаар Солонгос нөхөртэйгөө танилцан ирсэн байдаг ажээ.

Бэр болон ирсэн бүсгvйчvvдийн нас нь залуу байх тусмаа Солонгос нөхрөөрөө зардал бүх юмаа даалган ирсэн байх нь илүүтэй байдаг гэнэ. Гэхдээ хамгийн харамсалтай нь ихэнх бүсгүйчүүдийн хувьд танилцахад зуучилсан байгууллагууддаа хууртагдан сайн сайхан амьдралыг төсөөлөн ирэхэд огт өөр орчин угтддаг байна.

Царайлаг залуу хүний зураг үзүүлэн, амжилттай бизнесмэн, чинээлэг ганц бие эр хүн хэмээн магтаад байсан хүн нь нас нэлээн хэвийсэн, ажил төрөлгvй, ядуу, зарим нь бүр өвчин эмгэгтэй байх нь олон гэнэ. Солонгост бэр болж ирсэн бүсгүйчүүдийн 47% хадмуудтайгаа хамт амьдардаг ба нөхөр нь ядуу тусдаа гарах чадваргүйгээс болдог гэнэ. Хөдөө газар тариалан ферм дээр амьдрах нь их байдаг ба тийм тохиолдолд хадмуудтайгаа нэг гэрт амьдрах нь илүүтэй байдаг. Хадмуудтайгаа хамт амьдрах нь үнэхээр хэцүү маш их дарамтанд байдаг хэмээн бүсгүйчүүд ярьжээ.

 

\Цагаач бүсгүйчүүд Солонгос нөхөртэйгөө амьдралын хэв заншил өөр учраас хэрүүл хийх нь их. Монгол болон Филипин бэрүүд энэ тал дээр дээгүүр буюу ойролцоогоор 30% байсан байна.

Гэр бүл дотроо хэр зодоон цохион хийдэг вэ гэсэн санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 54% хариу хэлээгүй байна. Нөхөр нь насаар ахимаг байх тусмаа авгайдаа гар хүрэх нь илүүтэй байдаг гэнэ.

Сонирхолтой нь гадны бэрүүдийн 60% гаруй хувь нь нөхрөөсөө салах хүсэлгүй гэсэн бөгөөд 16% салах өргөдлөө өгсөн, салахаас өөр аргагүй гэж хариулсан ба нөхрөөсөө салах хүсэлтэй бүсгүйчүүдийн ихэнх нь Монгол Тайланд бүсгүйчүүд байсан гэнэ.

Судалгааны төвийн үзэж буйгаар 2015-2020 он гэхэд Солонгосын хөдөө орон нутагт гаднын бэртэй гэр бүлүүд нийт гэр бүлийн 50% орчим хувийг эзлэх ба хэл, соёл, заншил, амьдрал ахуйн ялгаанаас үүдэлтэй асуудлууд байсаар байх болно гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Miss Faith (209.95.36.14) 2015-05-15 14:15:34
HIS EMAIL миний асуудлыг шийдвэрлэх Sunny ИХ DR ачаар drsunnydsolution1gmailcom Миний нэр тэр охинтой танилцсан бол тэр бизнес аялалд нь АНУ-д аялан хүртэл би 5 жилийн хугацаанд бид энэ жил хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа биш байсан миний нөхөр нь гэрлэж байсан бөгөөд тэр цагаас хойш тэр намайг болон хүүхдүүд болон хайр нь үзэн ядаж мисс итгэх итгэл юм Түүний цорын ганц Миний нөхөр аялалд нь буцаж ирээд тэгээд тэр гэрээс бидэнд явлаа тэр нь одоо бусад awoman харах АНУ-д явж байсан болохоор дахиад намайг болон миний хүүхдүүдийг харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн Тиймээс би би миний хүүхдүүд одоо ийм бухимдсан байсан би зүгээр л миний ээжтэйгээ хамт амьдарч байсан тэр нь гэрлэсэн хүн болон түүнийг эмчлэх байсан юм болохоор ээж аав минь нас барсны дараа өөр хүнтэй гэрлэсэн учир нь би сайн эмчлэх хэрэгтэй байсан юм Би энэ алдаа Кастер тухай гэрчлэлийг хараад би компьютер дээр үзэж байгаа юм шиг миний хүүхдүүд тийм толгойг эргүүлж байсан ба би гэртээ би хайртай учраас миний нөхрийг ава
Doctor Lucien (85.9.20.154) 2015-04-07 22:34:20
Сайн өдөр Манай эрхэмлэх хандивлагч     Энэ нь бүр сонирхолтой бөөрний донор эрэгтэй эмэгтэй мэдэгдэх юм Alur мэргэжлийн эмнэлэг байж байгаад байрлах эмнэлэгт өвчтөн тэдний зарим нь бөөр нь эрэлт ихтэй үр дүнд дахин 120000USD бөөр худалдан авч эхэлсэн нь Сент-29B Stev эрүүл мэндийн зам байна бид та энэ хүүхэд тоглох биш гэдгийг уриалж байна уу эсвэл та DrLucienpyeclinicgmailcom 447031967810 буюу 917050494622 дуудаж болно Бангалор Энэтхэг 21yrs дээш сонирхсон хандивлагч өөрийн и-мэйлээр доктор Люсьен холбоо барина уу ёстой амь аврах таны шагнал өвчтөн аль хэдийн хадгалуулахаар өгсөн мөнгө тухай тиймээс бид баярлалаа эрүүл хүнд донор хэрэгтэй үү Бид таны яаралтай хариу хүлээж Regards Доктор Люсьен
Mrs Maria (85.9.20.154) 2015-04-07 22:24:41
Мэндчилгээ хүмүүс намайг эмнэлэг нь тэд ирж Перу намайг авах нь тэдний эмнэлгийн шинжээч илгээсэн өмнө ханшаар 130000USD 65000-ийн надад төлсөн эхний хагас төлбөр нь миний бөөр худалдан авсан Венката мэргэжлийн эмнэлэг Энэтхэгийн эмч Уэйн Curl баярлалаа энэ дунд ашиглахыг хүсэж байгаа Энэтхэг ах дүү нарт эмнэлэг маань замын зардлыг төлсөн нэг нь байсан тэд надад зөв тусламж авч би биеийн бүх хэсэг нь нэг бөөр нь нь авч байсан юм та нарт харуулах болно газар байдаг хүсэж байгаа маш сайн намайг эмчилж Миний систем Би дууссаны шарх хамт хавсаргана болно тэд надад 65000 миний тэнцвэрт төлсөн буцаж манай оронд Перу намайг нисэж байх үед мэс засал байсан дараа нь өвчин биш юм Би бөөр худалдан авч одоо би аз жаргалтай миний 2kids хамт амьдарч байгаа нь миний санхүүгийн бэрхшээлээс хол намайг авах үнэхээр Венката мэргэжилтэн эмнэлэгт талархаж байна бид баяртай байна Хэрэв та өөрийн бөөр болон эрхтэн зарах гэж байгаа бол энд Венката мэргэжилтэн эмнэлэг Холбоо барих Doctorwaynecurloutlookcom
vnen bhuu (39.7.58.228) 2014-06-17 21:04:59
Bi deer ved tsyg ajillaj bsan ohin bas solongos hvntei syysan hernee unuu margaashgvi turuh bolson hernee hvnd ajil hiigeed yawj bhtai taarsan medeej bi ch gesen end haraar amidarch bgaad solongos hvntei syysan l daa gehdee endees taniltsaad syysan bolhoor tervv nuhur maani sain halamjtai gj er ni mongold bgaa ohidyyd neg l saihan gazar irne l boddog bh end saihan zvil neg shirheg ch bhgvibvhel bvten 14 tsag ajilladiinajil ni gj vneheer hetsvv shvv deemedeej syrch chadna gesen zorilgtoi itgeltei hvn l end irj sain saihan hvmvvstei tamiltsaj saihan hani sain nz nuhudtei bolnyy geheeser ni bodoltoi bmaar yumdaa
Undra (103.26.193.11) 2014-06-17 20:34:53
Uruvdmuur yma Huuhde avaad salaad yvchihah hetsu l bhdamgldo ochood saihan amidrahig hicheegerei
zochin (112.72.13.188) 2014-06-17 20:34:38
hetsuu ymaa zugataagaad hureed irj boldoggui ym uu eh opondoo ajil turul hiigeed amodraad bj bolno shdee
zochin (202.179.10.26) 2014-06-17 15:36:21
hohino gej helehed arai hetreh baih ene chinii l hiisen songolt bn sh de
(181.112.146.188) 2014-06-17 14:55:58
yooy hetsuu yum oo huurhii salj malaad ohinoo awaad ajil turul hiij bgaad mgl dee irsen deer dee bas uur zuil gewel neg iim heseg humuusees bolood niigem ter chigeeree gadaad huntei suusan bolgon mungu harsan eswel ***** ene ter gej oilgodog bolchihj bi ch gesen amerik nuhurtei gehdee bid 2 ih surguuliin neg angiin 2 yostoi setgeleeree suusan huurhun huutei gerleed 5 jil bolj bna bid 2 ankh amidralaa hulsnii bairnaas ehlesen odoo bol manai nuhur togtson sain ajiltai companias n hangamj saitai huunees dutahgui l saikhan amidarch bna hun l yum chin muudaj saindalgui yahaw gehdee manai nuhur hezeech nadad gar hurch uzeegui halamjtai hairtai bi law amidraldaa uuriin songoltondoo setgel hangaluun l bdag enuugeer yu heleh geed bna gewel bitgii yumiig tuilsharch bodoosoi l gej
bi (222.102.244.43) 2014-06-17 12:15:08
Tgd ene zahia bichij bgaa hvvhen olon ym bichij suuhaar salaach odoo hendee ingej orowdvvleh gd bgaamuu muugaa vzvvleh gd bgaamuu bvvvvr shaaaaaal utgagvin
bi (222.102.244.43) 2014-06-17 12:10:18
Zail ***** Shal utgagvi niitlel bichhin Ingej hachin ym bichij bhaar ter sudalgaag n gargaad ireech Sanaanasa zohiogool teden huwi eden huwi ch gh shig yu beeeeee
hiiii (180.182.177.123) 2014-06-17 12:01:00
Ene emegtei tsaraig n ch haraagui huntei zuuchillaar suusan bn shde hen ingej abgai abah be geheer mongogui humuus l bhgui yu Oorsdoo hairlaj durlaj suugd saihan amidarch bgaa humuus zondoo bn
Mongol (180.99.65.45) 2013-05-21 09:55:02
Mungunuus boloj uuriiguu garguundan haysan ohid Ikh yumaabi lab hairtai huntei suugaad erh chuluutui ajilaa hiigeed l huug maan hadam haraad saihan l bna shdee hair mash chuhal buld minii nuhur nadaas duu ingiin neg ajiltan
shved (83.250.174.151) 2013-05-20 19:05:26
san n deereeZorigtoi uurtuu itgeltei bai duu miniNasaaraa ingej yavah gejuuHudlaa yarij tim baliar zavaan humuust zuuchilj ugnu gesen chini arai yumaa
moogii (67.170.194.15) 2013-05-18 14:41:35
mongol ruugaa butsaachee naad hognoosoo salaad hunii gazart ter tusmaa omhii solongosd hetsuu yum daa hoorhii