Елена Исинбаева хоёр дахь оролдлогоороо алтан медаль хүртлээ

Олимпийн хоёр удаагийн аврага Елена Исинбаева Шанхайд олон улсын лигийн Очир-эрдэнийн шатны тэмцээнд ялалт байгуулж алтан медаль авлаа. Энэ нь түүний 2013 он гараад оролцсон анхны тэмцээн юм. Бямба гаригт Исинбаева хоёр дахь удаагийнхаа оролдлогоор 4,70 м өндөрт харайж алтан медалийн болзолыг хангалаа.

Хоёрдугаар байранд америкийн тамирчин Мэри Саксер орсон бөгөөд тэр 4,60 харайсан байна. Харин 4,55 метрийн өндрийг авсан Гуравт германы тамирчин Зилька Шпигельбург оржээ. Исинбаева нь Лондонгийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртснийхээ дараа өвлийн хөнгөн атлетийн тэмцээнийг алгасхаар шийдсэн юм. 30 настай алдарт тамирчин бүсгүй 8-рсарын 10-18-ны өдрүүдэд Москвад зохиогдох ДАШТ дээр хүчээ сорихоор төлөвлөж байгаа ажээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.