Троллейбусны үйлчилгээний үнэ 400 төгрөг боллоо
“Цахилгаан тээвэр” ХХК троллейбусны үйлчилгээний үнээ нэгдүгээр сарын 25-наас эхлэн нэмэгдүүлж, 400 төгрөг болгожээ.
Үйлчилгээний үнэ нэмэх болсон үндэслэлийн талаар “Цахилгаан тээвэр” ХХК-ийнхантай холбогдож тодруулахад, “Өнгөрсөн баасан гарагийн орой буюу нэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн тээврийн газраас “Үйлчилгээний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 400 төгрөг болгохыг даалгасан. Үүний дагуу өнгөрөгч бямба /I.25/ гаригаас үнэ нэмэгдсэн” гэлээ.

Харин Нийслэлийн тээврийн газраас энэ талаар тодруулахад, “Өнгөрсөн баасан гаригт троллейбусны үйлчилгээний үнийг нэмэх талаар ярилцсан. Энэ талаар маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт том оврын автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 500 төгрөг болсон бол бямба гариг /I.25/-аас Улаанбаатар хотын хамгийн бага үнээр үйлчилгээ үзүүлэгч “Цахилгаан тээвэр” ХХК-ийн троллейбусны тасалбар 400 төгрөг болж нэмэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mrs Smaliz
(105.230.153.110)
2018-05-01 04:00:42
Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн Би 10000 хоосон ATM картыг захиалж картыг К CA-д хүргэсэн Би маш их сонирхолтой байсан болохоор босож АТМ-д хурдан очиж тэр өдөртөө 10500-ыг буцааж чадсан юм Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон боловч нийтдээ 20500 долларыг буцаан авч чадсан Маш их баярлалаа би илүү их захиалах болно Инженер дээр хүрэх холбоо барих мэдээлэл байна rickatmcardoffergmailcom ба ядуу бүрээс маш их баярлалаа
0
0
0
Хариулах
ооо
(203.91.119.2)
2014-01-29 17:48:14
өнөөдөр 300 болчихсон байна лээ шүү
0
0
0
Хариулах







