Дуучин Рианна цамцны сүлжээ дэлгүүр “Topshop”-оос 5 сая ам.доллар нэхэмжлэв

 Их Британийн цамцны сүлжээ дэлгүүр “Topshop” дуучин Рианнагийн зурагтай майк худалдаанд гаргажээ. Харин үүнд нь Рианнагийн менежерүүд ихэд дургүйцэж, сүүлийн жил гаруйн хугацаанд хэлцэл хийхийг хүссэн ч шийдлээ олоогүй байна.

 

Харин 25 настай дуучин Рианнагийн зурагтай уг майк борлуулалт өндөртэй байгаа хэдий ч Рианна нэг ч төгрөгийн ашиг хүртэж чадахгүй байгаа гэнэ. Түүний зурагтай майкийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж, борлуулсныхаа төлөө “Topshop” сүлжээ дэлгүүр 5 сая ам.доллар төлөх ёстой хэмээн Рианнагийн менежер нь нэхэмжлэл гаргажээ.

 

Мөн тус дэлгүүрээс майкийг худалдахаа зогсоохыг шаардсан ч “Topshop” сүлжээ дэлгүүр татгалзаж “Их Британийн хуульд уран бүтээлчийн нүүр царайг хамгаалсан хууль байхгүй. Бид юу зарахаа өөрсдөө мэднэ. Бид удахгүй АНУ-д салбар дэлгүүрүүдээрээ зарж эхэлнэ” гэсэн хариу хэлжээ. Гэхдээ АНУ-ын хуульд уран бүтээлчийг хамгаалсан хууль хангалттай байдаг учир асуудал тулгарна хэмээн олон улсын экспертүүд үзэж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.