Орос солянка хийх жор
Орц: /4 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/
- 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
- 2 жижиг зайдас
- 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
- 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
- 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
- 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
- 1 даршилсан өргөст хэмх
- 1 хоолны халбага томатны соус
- 1 лааз нухашласан улаан лооль
- 1/2-1 литр ус
- 5 мөөг, хэрчсэн
- 1 хоолны халбага гурил
- 11 хар чидун жимс /хэрчсэн/
- Давс, перец
- 4 хоолны халбага цөцгий
- 2 хэрчим лимон

Хийх арга:
1. Хоолны саваа тослоно
2. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна
3. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ
4. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна
5. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно/
5. Гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана.
6. Таваглаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад бэлэн болно

Хоол хийх заавар бичлэг
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







