Энэ сарын 23-нд “Хаврын гоёл 2013” наадам болно

Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” загварын агентлагаас жил бүр зохион байгуулдаг  “Хаврын гоёл 2013”наадам  энэ сарын 23-нд болно.

Арван найм дахь удаагийн наадамд дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, СУИС, Монгол-Солонгос коллеж, ШУТИС, ИЗИС болон орон нутгийн залуу дизайнерууд оролцох ажээ.  Энэ хавар, зуны загварын чиг хандлага, гоёлыг тодорхойлох тус наадамд  шилдгийн, шилдэг загваруудыг толилуулах юм.

Уг наадам нь хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч  гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулах  бөгөөд гала загварын шоу, тоглолт МҮСТӨ-нд 14 цагт болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.