Х.Болор-Эрдэнэ: “Болор шаахай” өгүүллэг

Тэр хоёрын аав нь Германаас иржээ. Тєсєєлж ч чадамгvй баяр хєєр тэдний гэрт дvvрэн байгаа. Надад Германаас ирдэг аав байхгvй. Аавын авчирсан герман чихэр идэж, аавын авчирсан герман цvнхээр ямар байдгийг мэдэхгvй. Сайхан. Муухай. Лав л сvvлчийнх нь биш. Тэр хоёрын аав минийх биш. Тэр надад юу ч авчраагvй. Тэднийг мартах хэрэгтэй.

Багадсан хувцсаар дvvргэсэн дэр толгой євтгєнє. Эргэж харав. “Энэ талаараа хэвтвэл арай дээр ч юм уу?” Боронзон долгионоор эрээлсэн уйтгартай ногоон хана хамар шvргэнэ. “Тэр хоёрын аав минийх байгvй нь харамсалтай” “Герман байшингуудыг мєсєн чихрээр барьж, герман хvvхдvvд болор шаахай ємсдєг” Тэр хоёр ингэж ярьсан. Одоо тэд болор шаахай ємсєх болно.

Аав нь Германаас ирсэн болор шаахайтай охидтой би урьдынхаараа хамт явж болох болов уу? Болор шаахайтай охид онгоц шиг л нисээд явчихдаг байх даа. Би газраар, тэд тэнгэрээр явах нь. Хамаатны охидын аав хэзээ ч уурладаггvй. Ийм аавыг тэд хаанаас авсан юм бол?”

…Нар дээр манджээ. Тэр хоёрын Германаас ирсэн аав намайг дуудсан гэнэ. “Эмээ, би эргэж ирээд цайгаа ууяа!” Автобусаар явахад дэндvv удаад байв. Буугаад тэднийх рvv гvйлээ. “Надад болор шаахай єгєх болов уу?” Гялтганасан хар шаахай. Амьдралдаа vзээгvй энэ гоё шаахайг тэр аав надад Германаас авчирсан гэнэ.

Томдсон оймсныхоо vзvvрийг нугалаад гялгар шаахайг хєлдєє углахад хоншоорт нь миний хамар харагдана. “Германаас авчирсан энэ болор шаахай одоо минийх.”

-Хуруу чинь тулаад байна. Багадчихаж дээ. Тэр хоёрын ээж миний шаахайг хайр найргvй хатгахдаа ийн vглэнэ. “Vгvй ээ, багадаагvй, багадаагvй. Яг таарч байгаа”. Тэд миний шаахайг авчих гээд байх шиг санагдахад би тэндээс яаран гvйж гарлаа.

-Vгvй ээ, багадаагvй, багадаагvй. Цэврvv vсэрч энд тэндгvй хорссор байгаа хєлєє бусдаас нуун байж би гурав хоног ийнхvv шивэгнэлээ. "Гутлаа тайл" гэж загнасан хамгийн хайртай эмээгээ хvртэл vзэн ядна. “Миний шаахай миний хєлд яг таарч байгаа.

"Зүрхэнд үйлдвэрлэв" номноос.

Бүсгүйчүүддээ долоо хоног бүр зохиолч Х.Болор-Эрдэнэ-ий өгүүллэгүүдээс цувралаар хүргэх болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sarnai. (103.26.194.11) 2014-03-27 12:26:12
Yu yariad bganyum oilgohgui humuus unshaad ch yah yum
Гэрэлхэн (122.201.18.144) 2013-05-23 14:11:11
энэ дутуу зохиол бишээ сэтгэлгээний мундаг зохиолч зохиолууд нь уншигчаа их голдог олон айхтар зохиолоос нь тавиараа амжилт бас баярлалаа танай сайтад
Гэрэлхэн (122.201.18.15) 2013-05-23 14:08:09
энэ дутуу зохиол бишээ сэтгэлгээний мундаг зохиолчзохиолууд нь уншигчаа их голдоголон айхтар зохиолоос нь тавиарааамжилт бас баярлалаа танай сайтад
goyo bn (202.126.89.167) 2013-05-22 13:17:31
ndd law taalagdlaa
setgegdel (202.131.232.37) 2013-05-22 12:43:23
Iim dutuu guitsed utga sanaa ny garaagui ymiig uguulleg geed oruulj suuhaasaa icheechee Tanai site medee oruulagch hunee zuv songoh heregtei tegehgui bol iim ym unshaal shuud gutarch bn shuu