Миранда Керр Swarovski-гийн нүүр царайгаар тодорлоо

Swarovski брэндийн шинэ нүүр царайгаар загвар өмсөгч Миранда Керр ажиллах болжээ. Рекламны зураг авалтыг Их Британийн нэрт гэрэл зурагчин Ник Найт хийсэн байна.


Харин Миранда Керр энэ оны эхээр Victoria`s Secret-тэй байгуулах гэрээнээсээ татгалзаж, гэр бүлдээ ахиу хугацааг зориулахыг хичээсэн билээ. Түүнийг Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тооноос хасагдахад загвар өмсөгчийн замнал нь уруудаж эхэллээ гэж хэвлэлүүдээр дүгнэж байсан юм. Тэгвэл хэдэн сарын хугацаанд Миранда Керр улам нэр хүндтэй болж чаджээ. Түүний сурталчилгааны ажил 11 дүгээр сард нээлтээ хийх аж.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.