Дуучин Баярцэцэг Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалтад урилгаар дуулна

Өнөөдөр дуучин Б.Баярцэцэг Английн Лондон хотыг зорилоо. Өнгөрсөн оны намар хийсэн томоохон хэмжээний тоглолтоосоо хойш багагүй хугацаанд амарсан дуучин бүсгүй уран бүтээлийн нэлээдгүй олз омогтой яваа гэнэ. Харин хэд хоногийн өмнөөс Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалтад зориулж дуучин бүсгүйг бие даасан тоглолтоо хийхийг урьсан явдал түүнд үнэхээр гэнэтийн бэлэг болжээ.

Дуучин бүсгүй урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд урын санд буй хит дуунуудаас гадна сүүлийн үед хийсэн шилдэг уран бүтээлүүдээ нэгтгэн хоёр цагийн хугацаатай тоглолт хийхээр болжээ.

Дашрамд дурьдахад Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалт ирэх сарын 1-нд болох бөгөөд энэ үеэр Б.Баярцэцэг эх орноо төлөөлөн уран бүтээлийнхээ дээжээс өргөн барих ажээ.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zol (202.170.93.2) 2013-05-23 15:44:31
Ug ni sain chadaltai hooloitoi ch ikh l sehyyn aashtain bna lee dee duund ni durtai bsan ch huwiin zang haraad odoo tiim ch durtai bish boltsoon