Хүүхдийнхээ тархины даралтыг эмчлүүлэхгүй бол хараагүй болно, чих нь дүлийрнэ, цагтаа хэл, хөлд орохгүй

Хүүхдийнхээ тархины даралтыг эмчлүүлэхгүй бол хараагүй болно, чих нь дүлийрнэ, цагтаа хэл, хөлд орохгүй, тархиных нь ус дүүрээд толгой нь томорно, орондоо шээнэ, ээрүү гацаа болно, толгойгоо даахгүй, цочимтгой уйланхай болдог. Таван нас хүрэхээс нь өмнө хүүхдээ эмчлүүлэх ёстой.


Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэдэг. Үүнтэй адил эцэг, эх зөв бодолтой байж гэмээнэ хүүхэд эдгэрнэ. Хүүхдээ онгон зэлүүд, хүний гар хүрээгүй байгальд аваач. Тэндээс маш сайхан зөв энерги авна. Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд хүүхдээ их анхаардаг болж. Гэвч мэдэхгүй байсаар хугацаа алдсан эсвэл мэдсэн ч тоохгүй явсаар хүүхдийнхээ эрүүл мэндийг зөнд нь орхисон хүн олон бий.

Хэрвээ нэгэнт толгой нь томорсон бол ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй. Насаараа толгой нь өвддөг хүн болно. Тиймээс аль болох эрт эмчлүүлж, оношоо тогтоолгох хэрэгтэй. Хүмүүс шилэн хүзүү өвдөөд байна гэдэг маань тархины даралттай байсны л шинж шүү дээ.
Ялангуяа, хийсвэрээр төрсөн хүүхэд хамгийн их тархины даралттай байдаг. Үүнийг эцэг, эхчүүд анхаарч хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал өрхийн болон дүүргийнхээ хүүхдийн эмнэлэгт хугацаа алдалгүй яаралтай хандах хэрэгтэй.

Эх сурвалж: www.tulaan.com
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.