Хуучны дурсамжтай орцны дуунууд минь...
Зарим нэгэн дуу хэн нэгэнтэй тодорхой жимээр холбогдсон байдаг.
Тэр дууг сонсонгуут хэн нэгэн эсвэл ямар нэгэн үйл явдал санаанд ороод л.
Хааяахан тиймэрхүү дуунуудыг сонсох сайхан байдагсан. Дурсамж сэргээд л. Сэтгэл
яг л тухайн агшинд байгаа юм шиг догдлоод л... Нэг л сайхан.
Сонсголонтой...........


1960,70-аад
оны үеийн залуусын орцондоо эгшиглүүлдэг байсан дуунуудуудыг сонсох бүрт
л олон олон дурсамжууд толгойд эргэлдэн нэг л өөр ертөнцөөр аялах шиг болдог. Тэр үеийн орцны дуунуудыг
зүгээр нэг сонсоод
өнгөрөх биш, алдаа, оноогоо эргэж нэг харан, ирээдүйн амьдралдаа тусгах болов
уу?
...Харахаас ялдам охин чамайг
Хараад баймаар харагдаад баймаар
Зүрхэнд хоногшсон чиний царайг
Бодоод баймаар бодогдоод байна даа...
Биднийг жоохон хүүхэд байхад эгч нар, ах нар гитар дуугаргаад л орцны үүдэнд сууж байдагсан... Ер нь тэр үеийн хүмүүсээс гитар тоглодоггүй хүн ховор байсан шүү дээ.

Харин яг тэр үед “Шигтгээ”, “Харш”, Айзам-2”, ”Хонх”, “Номин”, “Титэм”, “Цэцэг”, “Болор” хамтлаг гэдэг бол залуусын дунд хит болж байсан үе юм. Харин сүүлийн үеийн залуус бол Салхи, гээд л сонсдог байсан шүү дээ.
...Дэргэдүүр өнгөрөх охин чамайг
Дэмий би хараагүй юм
Тайван сэтгэлээ барьж чадаагүй би
Танилцах хүсэл төрсөн юм...
Хуучны дуунуудаас сонсож дурсамжаа сэргээгээрэй!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
wow
(202.179.24.180)
2013-05-24 15:27:06
har sarnai estoi balladag bj bilee kkk bi olon ahtai bolhoor bagasaa ortsnii uudend duu sonsoj ussun shuu goe medee bn amjilt
0
0
0
Хариулах







