Хятадын CCTV-н цаг агаарын мэдээний хөтлөгч эмэгтэй мөнхийн залуу хэмээн гайхагдаж байна
Өдгөө 44 настай Yang Dan 1996 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй 22 жилийн турш цаг агаарын мэдээг хөтөлж байгаа юм. Хатагтай Янгийн видео хятадын нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жилийн турш цацагдаж байна. Тэрбээр одоо мэдээгээ хөтлөхдөө ч яг л 1996 онд харагдаж байсан шигээ залуухан харагддаг юм.

Yang Dan нь 1973 оны 11-р сард төржээ. 1995 онд Бээжин дэх Телевиз Радиогийн Институтээс Бээжингийн Телевиз радиогийн цаг уурын мэдээ дээр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр өнөө цагийн хамгийн хүндтэй шагналыг хүртсэн цаг агаарын хөтлөгч хэмээн нэрлэгдэж байгаа юм.Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид үүнийг хууран мэхлэлт гэж үзэж “цаг агаарын урьдчилсан бүх мэдээг нэг өдрийн дотор бичиж байсан уу?” гэж хүртэл асууж байжээ.
Түүний видео бичлэгийг анх дэлхий даяар Girl"s Day гэсэн цаг агаарын хөтөлбөрөөр олонд түгээж байсан бөгөөд "Олон эмэгтэйчүүд ттүүнээс үлгэр дуурайлал авсаар байна.
22 насандаа ажлаа эхэлж байсан тэрээр одоо ч залуугаараа харагдаж байгааг хүн бүр гайхаж байна. Магадгүй түүний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэнд, гоо сайхнаа залуугаар нь хадгалдаг нууц жор гэх мэт бүхий л зүйлсийг нь хүн бүр мэдэхийг хүсч байгаа юм.

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(202.9.42.140)
2018-10-18 04:44:37
эмэгтэйчүүдийг сайхан харагдуулахын тулд сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэйсайн нөхөртэй байх нь эхнэр хүний гоо сайхнаа хадгалах гол нууц
0
0
0
Хариулах






