Жолооч бүсгүйчүүддээ өнөөдөр хаагдах замуудын талаар мэдээллийг хүргэж байна
Өнөө орой буюу 23.00 цагт дараахь авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэхээр боллоо. Үүнд: 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг өнөөдөр хааж хучилтын ажил хийх юм байна. Зам засварын ажлын хүрээнд Хасбаатарын гудамжны замыг баруун болно зүүн хэсэгт хуваан зам засварын ажил хийгдэхээр болжээ.

Харин Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний уулзвараас Эх нялхсын баруун уулзвар хүртэлх 460 метр замд асфальт хучилт хийж төлөвлөсөн ёсоор өнөөдөр тус замыг нээлээ.

Түүнчлэн өнөөдөр Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км
авто замыг хааж ирэх сарын 20-ныг хүртэл засвар, шинэчлэлийн ажил хийх
гэж байна. Харин ирэх долдугаар сарын 1-нээс 9-нийг хүртэл Баруун,
Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэл 1.6 км авто замыг
хааж хучилтын ажил хийх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







