Өнөөдөр “Урлагийн ажилтны өдөр” тохиож байна

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтны нөр их хөдөлмөрийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ.

Тиймдээ ч бид бүхэн Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн нь ихээхэн учигтай. Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу энэ жил “Нийслэлийн Соёл урлагийн газар” хариуцан зохион байгуулахаар болжээ. Энэ жил тус өдөрлөгийг "Чингисийн Хүрээ" цогцолборт 9--р сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь ээ. Урлагийн тэнгэр эх орны минь соёл урлагийг эгнэгт ивээж, дэлхийн тайзнаа манай улсын гайхамшигт бүтээлүүд мөнхөд амилан оршсоор байг.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.