Бүсгүйчүүдээ! Үтрээний бактержил буюу гарднереллёз гэж юу вэ?
Хэвийн үед үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг ба эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэрт байдал алдагдах буюу дисбактериоз үүсэхэд зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд євчин vvгэнэ. Үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.

Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол тєлєв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын vеэр халдварладаг.
Эмэгтэй хvний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хvчтэй vржиж эхэлдэг. Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.
Үүсэх шалтгаан:
Vтрээний бургуй
Антибиотик хэрэглэх
Үр тогтолтын эсрэг ерөндөг
Үтрээний
лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй
юм.
Бэлгийн олон хавьтагчтай байх болон дааврын
түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил єсдєг.

Шинж тэмдэг:
Эрэгтэйчvvдийн 90%
Эмэгтэйчvvдийн 50%-д нь гарднереллез шинж тэмдэг бүдэг байдаг тул бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.
Эмэгтэйд:
Гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу єнгєтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах Бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.
Эрэгтэйд:
Эрэгтэйчүүдэд
бараг євчин үүсгэдэггүй. Зєвхєн ганц нэг тохиолдолд л уретрит
(шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч
гэсэн загасны євєрмєц vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн
хувьд уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л
шээх vед эвгvй мэдрэмж тєрєх зэрэг шинжvvд ажиглагддаг.
Эмчлэхгүй бол...
Эмэгтэйчvvдийн үргvйдэл
Зулбах
Жирэмсний болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж vздэг болжээ.
Бэлгийн хамтрагчид хамтдаа эмчлүүлэх шаардлагатай.







