Автобусны үнийг маргаашаас 500 төгрөг болгоно гэв
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өчигдөр мэдээлэл хийж, маргаашнаас том оврын автобусны тасалбарын үнийг 100 төгрөгөөр нэмж, 500 төгрөг болгож байгаагаа хэллээ. Ингэхдээ хүүхдээс авдаг мөнгөний хэмжээг хэвээр үлдээж байгаа аж. Тэд үнэ нэмэх үндэслэлээ “Эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллаж байна” хэмээн тайлбарлав.
Авто тээврийн тухай хуулийн 12.1-д зааснаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд гэрээний хугацаа 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд дуусчээ. Нэгэнт алдагдалтай ажиллаж байгаа учраас нэг зорчигчийг 400 төгрөгөөр тээвэрлэх боломжгүй гээд автобусны компаниуд гэрээгээ сунгалгүй өдий хүрчээ.
Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор хотын нийтийн тээврийн тасалбарын үнийг чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага үнээ тогтоох эрхтэй байна. 500 төгрөгийн тасалбар хэвлэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй учраас 23-наас кондуктор иргэдэд 400 төгрөгийн тасалбар өгнө гэв. Том оврын автобусаар өдөрт 700-800 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, оюутан, цагдаагийн албан хаагч 210 мянган хүн үнэ төлбөргүй зорчдог. Үүний нөхөн олговорт улсаас автобусны компаниудад жилд 53 тэрбум төгрөг өгдөг аж. Өөрөөр хэлбэл, тусгай эрхтэй нэг зорчигийг тээвэрлэсний төлбөр гэж өдөрт 1020 төгрөг улсаас олгодог гэсэн үг.
Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн мөнгийг автобусны компаниудад Засгийн газар олгодог. 2014 оны төсөвт энэ мөнгийг 400 төгрөгөөр бодож тусгасан. 500 төгрөг болсон тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдана. Хотын удирдлагууд мөнгө гаргах бололцоогүй гэсэн хариуг автобусны компаниудад өгсөн байна. Засгийн газар үүнийг хэрхэн шийдэх л хүлээгдэж байна.
Авто тээврийн тухай хуулийн 12.1-д зааснаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд гэрээний хугацаа 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд дуусчээ. Нэгэнт алдагдалтай ажиллаж байгаа учраас нэг зорчигчийг 400 төгрөгөөр тээвэрлэх боломжгүй гээд автобусны компаниуд гэрээгээ сунгалгүй өдий хүрчээ. Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор хотын нийтийн тээврийн тасалбарын үнийг чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага үнээ тогтоох эрхтэй байна. 500 төгрөгийн тасалбар хэвлэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй учраас 23-наас кондуктор иргэдэд 400 төгрөгийн тасалбар өгнө гэв. Том оврын автобусаар өдөрт 700-800 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, оюутан, цагдаагийн албан хаагч 210 мянган хүн үнэ төлбөргүй зорчдог. Үүний нөхөн олговорт улсаас автобусны компаниудад жилд 53 тэрбум төгрөг өгдөг аж. Өөрөөр хэлбэл, тусгай эрхтэй нэг зорчигийг тээвэрлэсний төлбөр гэж өдөрт 1020 төгрөг улсаас олгодог гэсэн үг.
Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн мөнгийг автобусны компаниудад Засгийн газар олгодог. 2014 оны төсөвт энэ мөнгийг 400 төгрөгөөр бодож тусгасан. 500 төгрөг болсон тохиолдолд нөхөн олговрын асуудал яригдана. Хотын удирдлагууд мөнгө гаргах бололцоогүй гэсэн хариуг автобусны компаниудад өгсөн байна. Засгийн газар үүнийг хэрхэн шийдэх л хүлээгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





