Хонгорхон бүсгүй минь анхны үнсэлтээ сүүлчийнх болгохгүйн тулд...

Британы танилцах портал mutualattraction.co.uk 400 хүний дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгын үр дүнд анхны үнсэлт сүүлийнх болсон шалтгааны жагсаалтыг тамхины үнэр тэргүүлжээ.

  1. Амнаас гарах тамхины үнэр (20%)
  2. Герпес буюу хомхой долоох (15%)
  3.  Хөлсний үнэр (13%)
  4. Хуурай уруул(12%)
  5. Эрүүл бус муу шүд (11%
  6. Тослог арьс (10%)
  7. Брекет систем (8%)
  8. Хамрын үс (5%)
  9.  Нүүрний арьсан дээрхи илүүдэл үс (4%)
  10.  Бохь (2%)


Санал асуулгыг явуулсан мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тамхины үнэр дарагддаггүй бөгөөд таагүй үнэр амнаасаа гаргахыг хүсэхгүй байвал тамхи татах зуршлаа хаях хэрэгтэй гэж зөвлөж байна. Жагсаалтын хамгийн хөгжилтэй нь бохь байлаа. Үнсэлцэхээсээ өмнө нь бохио хаяхаа мартваа хонгорхон минь!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.